Нүдний контур шивүүлсэнээс болж зовхи нь гэмтсэн хүмүүс нэг эмч дээр гэхэд л 7 хоногт 3-4 хүн ирж байна
Сүүлийн үед контур шивүүлэхээр ирж байгаа хүмүүсийн дунд давхраагаа хэтэрхий гүн хийлгүүлсэнээс болж зовхины дотор талын бага зэрэг сөхөгдсөн хэсгээ далдалахын тулд давхарлаж контур шивүүлэх тохиолдол гардаг байна. Тэгвэл энэ нь хамгийн буруу арга гэж мэргэжлийн нүдний эмч зөвлөж байна.
Хосбилгүүн эмнэлэгийн Ерөнхий эмч , Анагаах ухааны доктор Ж.Батсайхан: Анатомыг нь буцааж хэвийн байдалд оруулж засуулахын оронд харин ч бүр дээр нь нэмээд чөлөөт эрмэгэн дээр нь сорви үүсгээд нөгөө тосны булчирхай онгойж байдаг нүхнүүдийг нь сорвиор бөглөөд ингэж энэ асуудлыг шийднэ гэж байгаа бол энэншиг ийм эндүүрэл байж болохгүй. Дараа нь тэрийг шивээсээр засна гэдэг байж болшгүй зүйл. Контурыг бол давхрааны ёроолоор буюу сормуусны гадна талаар шивэх ёстой байтал манайхан салструу нь оруулж шивээд байна. Тиймээс нүдийг чийгшүүлж байдаг булчирхайн нүх сүвүүд нь онгойж бидний нүдрүү тос өгч байдаг хэсэг дээр нь шивчихээр сорвижилт үүсгээд түүнээс улбаалаад насан туршдаа хуурай нүдний асуудал үүсч эхэлдэг.

Шивээсийг зөвхөн хүний арьсан дээр хийж болдог ба салстан дээр хийх нь маш эрсдэлтэйд тооцогддог. Ур чадвар муутай хүнээр контур шивүүлээд нүдээ гэмтээсэн гэх шалтгаанаар 7 хоногт 3-4 хүн Ж.Батсайхан эмчийг зорин ирдэг байна.

Хосбилгүүн эмнэлэгийн Ерөнхий эмч , Анагаах ухааны доктор Ж.Батсайхан: Контурыг шивэхдээ нүдний эвэрлэг дээр чанга дарж шивдэгээс болоод буцаагаад нүдээ нээх үед эвэрлэг буюу энэ нүдний харын урдуур байгаа тунгалаг хальсны өнгөн хэсгийг шалбалаад , хуулаад контур хийлгэсний дараа хоёр дахь өдөр нь тухайн хүн маань нүдээ нээж чадахгүй , мөн нэмээд нүдний бүрэн бүтэн байдал чанар алдагдаад , агаарын бактер вирусын халдвар авч үрэвсэж нүдээ нээж чадахгүй өвдөлттэй хүмүүс орж ирж байна.
Эх сурвалж: MNC телевиз