Дуучин М.Үүрцайх: Ээж гэдэг хүн гэнэт үгүй болох чинь маш хэцүү ,сонин мэдрэмж юм билээ. Ээжийгээ амьд дээр нь хайрлаарай

Дуучин М.Үүрцайх: Хүний ээж чинь гэнэт л байхгүй болчихоор үнэхээр хэцүү юм билээ. Бие нь өвдөөд ч юмуу алгуурхнаар тодорхой хугацаанд хамт байсан бол хүн чинь арай нэг сэтгэлээ бэлддэг ч юмуу бас арай учиртай байх. Гэнэт зүв зүгээр байж байгаад ээж гэдэг хүн байхгүй болчихоор үнэхээр хэцүү юм билээ. Би бол их олон жил шокноосоо гараагүй явсан. Одооноос л нэг арай гайгүй. Сүүлд ээждээ дуу зориулж бүтээгээд , өөрийн хүслээ гүйцээхээр тэгж байж нэг арай нэг сэтгэл тавиу боллоо. Тэгсэнээс сэтгэл маань байнга нэг тийм бугалаатай байсан. Ээжийгээ бодохгүй нэг ч өдөр байгаагүй.

Ээж маань эмнэлэг домнологт хэвтээд яваад байдаггүй, өвддөггүй байж байгаад гэнэт бурхан болсон. Их сонин мэдрэмж авсан. Манай дүү нар тухайн үед жаахан байсан , би чинь айлын том болохоор бүх л юм толгойн дээр ирсэн. Хүний чинь амьдрал тэгээл эрээнтэй бараантай байх юмдаа. Зовлон ч үзсэн, жаргачиж ч үзсэн. Хүүхэд байхдаа би чинь надшиг жаргалтай хүүхэд байна уу гэмээр л жаргалтай явсан. Ээжийгээ өнгөрсөнөөс хойш өөрийнхөө үзэх ёстой зовлон гэж байдаг бол тэр бүхнийг л үзээд дууссан байх гэж бодож байна.

Надад хамгийн тодоор үлдсэн сургамж бол хүн өөрөө өөртөө л итгэх ёстой юм билээ. Хичнээн хамаатан садан, хичнээн дотны найз нөхөд байсан ч гэсэн мөн чанарууд нь өөр учраас хүнээс юу ч гуйж , хүлээх хэрэггүй. Хүн өөрөө өөртөө итгэж өөрөө л амьдралаа босгодог . Ээж маань өнгөрчлөө гээд л хамаатан саднаасаа ч юмуу тусламж эрээд л , гайгүй явж байгаа найз нөхдөөсөө тусламж эрээд л өөрийнхөө нэр нүүрийг бараад байх хэрэггүй юм байна аа гэдгийг тухайн үедээ маш их ойлгосон. ” хэмээн ярилцлага өгсөн юм.

Дуучин М.Үүрцайх бурхан болсон ижийдээ зориулж “Урт насалж удаан жаргаарай” хэмээх дуугаа 4 сарын өмнө бүтээсэн билээ.

Эх сурвалж: C1 телевиз , “Алганы хээ шоу ток шоу”

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.