
Ц.Мичидмаа урлаг , уран бүтээлийн төрөлд “2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр тодорлоо
Таван настайгаасаа эхлэн урлагийн салбарт хөл тавьж 40 гаруй уран сайхны кинонд гол ба туслах дүр бүтээсэн сурагч Ц.Мичидмаа “2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр тодорлоо.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг , Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шагналын эздийг 30 дахь жилдээ ийнхүү шалгаруулж байна.
Тэрээр урлаг, уран бүтээл төрлөөр ийнхүү оны онцлох хүүхдээр шалгарсан Ц.Мичидмаа маань сэтгэгдэлээ хуваалцлаа.

Ц.Мичидмаа: “Би одоо урлагийн салбарт ороод нийтдээ 8 жил болж байна. 5 настайгаасаа хойш кино, уран бүтээлүүдэд туслах болон гол дүрээр тоглож байсан. Нийт тоголсон кинонуудаа тоолвол 40 гаран уран бүтээл байгаа. Бас одооноос эхлээд дуулж эхэлж байгаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Оны онцлох хүүхэд боллоо гэх мэдээллийг сонссоноос хойш сэтгэл маш их догдолсоор байсан. Сайдаасаа ийм хүндтэй шагнал авсандаа үнэхээр их баяртай байна. ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2022 оны шилдэг хүүхдүүдэд батламж, гарын бэлэг гардууллаа. Тэрээр хүүхдүүдийн хичээл зүтгэл, авьяас билиг, эр зоригоор бахархаж буйгаа илэрхийлээд хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж, илүү их амжилт гаргахыг ерөөлөө.

Эх сурвалж: zogii.mn