Uncategorized

Н.Түвшинбаярт 12-20 жил эсвэл бүх насаар нь ХOРИХ я.л oнооно…УНШААРАЙ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ боллоо.

Шүүх бүрэлдэхүүн Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх тавдугаар сарын 12-ны өдөр товлолоо.

Ингэхдээ хохирогч талын өмгөөлөгчөөс тавьсан хүсэлтийг үндэслэж, шүүх хурлыг хаалттай явуулахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралд 10 орчим гэрч оролцох ажээ.

Прокурорын байгууллагаас Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хохирогч, талийгаач Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал “Хууль ёснй өмгөөлөгчийн хувиар хууль заасан үндэслэл, журмынхаа дагуу хоёр хүсэлт тавьсан. Гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан. Энэ хоёр хүсэлтийг шүүх хүлээж авсан, шүүх хурлыг ирэх тавдугаар сарын 12-ны өдөр хаалттай явуулахаар боллоо” гэх мэдээллийг өнөөдөр хэвлэлийнхэнд өглөө.

Хуульд зааснаар түүнд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай аж.

Эх сурвалж: toim.club

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!