
МУГЖ Т.Ариунаа: 2022 он өөртэйгөө ажилласан хөгжил дэвшлийн жил, эдгэрэл чөлөөлөлт, дотоод эрх чөлөөгөө олсон, ухаарлын жил байлаа
МУГЖ , Дуучин Т.Ариунаа маань өнгөрөгч оныхоо амжилт , ирж буй оныхоо ерөөлийг хуваалцлаа.
Т.Ариунаа: “Баярлалаа 2022 он минь. Тунраа багш Өөрийгөө олохуй, Шамбалын бясалгалд, ОХУ-ын сэтгэл засалч , мэнтор Дарпан багш бясалгал, олон улсын сургалт, Мэнтор Мөнхжаргал, стратеги судлаач мэнтор Цэцэнбилэг сургалт, сэтгэл судлаач Мөнхцэцэг сэтгэл зүйн эрүүл мэнд сургалтад тус тус хамрагдаж, мөн IVSM олон улсын багшийн иога анхан шат 300 цаг, дунд шат 500 цагийн багшийн сургалтад суралцаж төгсөв.

2022 он өөртэйгөө ажилласан хөгжил дэвшлийн жил, эдгэрэл чөлөөлөлт, дотоод эрх чөлөөгөө олсон, ухаарлын жил байлаа. Бүтэн жилийн турш алсын хараа, стратеги төлөвлөлтөө томоор харж , төлөвлөж, урам зориг, өөдрөгөөр эрч хүч дүүрэн шинэ оноо угтаж байна.

Харилцаа холбоо, анд нөхдийн хүрээллээ хязгааргүй тэлж, сүнслэг олон мэнтор коүч, багш нараасаа, суралцаж урагшлан давшлаа. 2022 оны 6 сар 3нд “White hill Ariunaa’s special live” тоглолт амжилттай тоглов. 2022 оныхоо ололт, амжилт, алдаа оноонууд, дээрээ дөрөөлөн, бие, зүрх сэтгэл , сүнс, ухамсарлахуйгаар босож, уухайлан давшиж 2023 оноо угтан орлоо

Бурхан минь бидэнтэй хамт байж ивээл ерөөл нигүүлслээ бялхам дүүргэх болтугай. Түүний энэрэл Хайр мөнхийнх. 2023 онд айл гэр бүл, хүүхэд бүхэн эрүүл энх амар амгалан байж, хайр баяр хөөр, аз жаргалаар бялхам дүүрэн, бүтээлч амьдралыг цогцлоосон, амжилт арвин их дүүрэн байх болтугай.
Шинэ оны, Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Тэнгэрлэг Бурхан минь Монгол улс , монгол хүн бүрийг минь ивээл нийгүүсэлээ бялхам дүүргэх болтугай” хэмээлээ.
