
“2023 онд хүүхдийн мөнгийг хэрхэн олгохыг энэ Лхагва гарагт ЗГ-ын хуралдаанаар шийднэ”
Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ өнгөрсөн жилээс эхлэн И-Баримт аппликейшн, И-Халамж системээр баталгаажуулдаг болсонбилээ. Жишээ нь ehalamj.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрээд хүүхдийн хуримтлал цонхон дээр дарж ороод хүсэлтээ гаргадаг. Хүсэлт гаргахдаа 1-12 сарыг бүгдийг нь сонгох болон зарим сарыг сонгохгүй орхиж, хүүхдийн мөнгөө хуримтлуулах боломжтой байдаг билээ.

2023 он гараад халамжийн нэгдсэн систем ehalamj.mn сайтад “Хүүхдийн хуримтлал” цэс нээгдсэн ба уг цэсэд 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээхийг сануулсан мэдэгдэл ирсэн байсан ч өнөөдөр 12:00 цагийн байдлаар тухайн вебсайтад үүсгэсэн “Хүүхдийн хуримтлал” цэсийг устгажээ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад “Хүүхдийн мөнгийг 2023 онд хэрхэн олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар энэ Лхагва гарагт шийднэ. Тэр хүртэл иргэд хүлээж байж болно” гэж мэдээллээ.
Эх сурвалж: gogo.mn