
100 автобус Эрээний хил дээр иржээ
Энэ онд нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх , парк шинэчлэл, паркийн бүтээн байгуулалтад зориулж, улсын төсөвт 340 тэрбум төгрөгийг тусгасан билээ.

Энэхүү ажлын хүрээнд БНХАУ-аас авч буй 100 автобус Эрээний хил дээр ирснийг албаны эх сурвалж мэдээллэв.

Хэрэв гааль дээр ямар нэг асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, энэ сарын 15-наас үйлчилгээнд явуулж эхлэх ажээ. Харин үлдсэн 124 автобусыг 2-р сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ikon.mn