
Хүлээн авахаар орж ирээд эмч үзээд болоогүй гээд гарч яваад төрсөн бол өөр хэрэг. Үүдээр ч орж ирээгүй байхад , хожимдож очоод ингэх бас арай л хэтэрхий байнаа.
Намайг хотын түргэнд ажилладаг байхад машины төрөлт, гэрийн төрөлт их биш ч ер нь бол гардаг л байсан. Хамгийн гол нь эх, хүүхэд эрсдээгүй, тусламж оройтсон ч гэсэн авсан байгаа нь л чухал юм л даа. Тэр ээж ч гэсэн төрөх дөхсөн шинжүүд , ямар үед эмнэлэг явах уу, түгжрэл, эмнэлэг хүртэлх зай зэргийг тооцоолж 103 дуудах уу , өөрсдөө явах уу, аль эмнэлэгт төрөх зэрэг наад захын юмнуудаа мэдэж байх үүрэгтэй юм л даа. Ээжийг буруутгах гэсэнгүй ээ, хурдан төрөлт ч байдаг.

Ээжийг буруутгах гэсэнгүй ээ, хурдан төрөлт ч байдаг. Ялангуяа давтан төрөгчидөд. Тэглээ гээд бүгд эмч, эмнэлэгийг буруутгаад байгааг л сайн ойлгохгүй байна. Хүлээн авахаар орж ирээд эмч үзээд болоогүй гээд гарч яваад төрсөн бол өөр хэрэг. Үүдээр ч орж ирээгүй байхад , хожимдож очоод ингэх бас арай л хэтэрхий байнаа. Ер нь юм бүхэнд эрүүл мэндийн салбарыг харлуулж дайрдаг мода дэлгэрсэн үү?

Зураг: 2016 онд таксинд төрсөн төрөлт дээр очоод дурсгал болгож авсан зураг. Одоо үед байсан бол би бүр алуулах байжээ” хэмээн түргэний эмч байсан охин өөрийн фэйсбүүк хуудсанаа бичжээ.
