Цаг үеийн мэдээлэл

ИРГЭН БҮР ЖИЛД 2 САЯЫН НОГДОЛ АШИГ АВАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

“Эрдэнэс таван толгой“ ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: “Өнөөдрийн нөхцөлд ЭТТ ХК-г нүүрсний хулгай нэрийн дор цөөхөн хэдэн хүн баяжих хэрэгсэл болгож буй энэ үед зоригтой алхам хийх ёстой. “

Ингэснээр 3.3 сая иргэд маань Тавантолгой компанийн 40 хүртэлх хувийг эзэмших юм. Үнэ төлбөргүй эзэмшиж буй эрх нь Тавантолгой ХК-ийн ТУЗ-д төлөөлөл оруулах, Хяналтын зөвлөлд төлөөллөө оруулах зэргээр дамжуулан хулгайг бүрэн зогсоох ач холбогдолтой болж буй юм. Үүгээрээ дамжуулаад Тавантолгойн хулгай бүрэн таслан зогсоох өндөр ач холбогдол бий болж байгаа юм.

2522 хувьцааг нэг иргэн эзэмшиж эхэлснээр жилд нэг хүн жилд ногдол ашгаасаа 2 сая төгрөг авах боломжтой болж байна. Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийг ЭТТ ХК-аас ногдол ашиг авна гэсэн үг. Одоо иргэдийн амьдрал хэцүү байгаа тул нэг хүнд 2522 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. 2022.12.31-нийг хүртэл хугацаанд төрсөн хүүхдүүдэд ч хувьцаа эзэмшүүлнэ. Ингэснээр Монгол улсад нүүрлээд буй нүүрсний хулгайг таслан зогсоох онцгой ач холбогдолтой тогтоолын төсөл” гэлээ

Эх сурвалж: mass.mn , gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!