
Засгийн газар “Хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журам”-ын талаар хэлэлцэхээ хойшлуулжээ
Хүүхдийн мөнгийг энэ оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор болсон билээ. Ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 олгох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас энэ талаар тодруулахад “Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар журмыг хэлэлцүүлж, батлуулна” хэмээжээ.

Засгийн газрын өчигдөрийн буюу 2023.01.04-ний хуралдаанд уг асуудлыг оруулсан боловч хойшлуулахаар болсон тухай албаны эх сурвалж мэдээллэв. Учир нь шийдвэр гаргах түвшинд асуудал нь орж ирээгүй гэж үзжээ. Түүнчлэн энэ долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдвэр гаргах боломжтойг тодотгов.
Эх сурвалж: ikon.mn