СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Биенээ танихгүй үедээ нэг зурганд хамт орж байсныгаа олон жилийн дараа мэдсэн эхнэр нөхөр хоёр

Хятадын Цэндү нутгийн хосууд 2011 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд 2022 онд эхнэр нь хуучны зургуудаа гаргаж нөхөртөө үзүүлэв. Тэд бие биенээ танихгүй байх үедээ нэг кадрт орж байснаа тус зургаас анзаарчээ.

Эхнэр нь 2000 онд Чиндао хотод аялаж байхад нөхөр нь тэнд аялаж таарсан бөгөөд эхнэрийнхээ зурагт санаандгүй байдлаар орсон байна.

Мөн энэ түүхийн доор манай улсын нэгэн иргэн ийнхүү бичжээ. “Монголд сонинд гарсан зургаа хайчлаад хадгалсан охин хэдэн жилийн дараа яг ард нь байсан зурганы эзэн болох танихгүй хол нутгийн хөвгүүнтэй суусан тохиолдол байдаг юм билээ” гэжээ.

Эх сурвалж: “Нүд баясам зураг , сэтгэл сэргэм түүх ” facebook group

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!