ЭЕРЭГ МЭДЭЭ

Нара “Гал тогоо” нэвтрүүлэгт ялагч болсон ч шагналаа залуухан эмч хосуудад бэлэглэлээ

“Гал тогоо” шоу нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарт “Эрвээхэйн сүүдэр” киноны гол дүрийн жүжигчид болон жүжигчин Пүрэвжаргал, дуучин Нара нар оролцсон юм. Тус нэвтрүүлэг 12/29-ний амралтын Пүрэв гарагт 21:00 цагаас Боловсрол тв ээр гарсан билээ. Гал цогтой бүсгүйчүүд өрсөлдөж Нара , Пүрэвжаргал нарын баг ялагч болсон юм.

Ялагчаар тодорч KitchenAll – Үндэсний тавилга үйлдвэрлэгчийн 30.000.000₮-ийн гал тогооны эзэн болох эрх үүссэн юм. Түүнийг нь нүдээ олсон шагнал гэдэг шиг ёстой л өгөөсэй гэж хэн ч хүсэхээр тийм айлд хүргэхээр Пүрэвжаргал болон Нара мөн нэвтрүүлгийн хамт олон шийдсэн юм. Нара маань энэ тэмцээнд 2 сар ч хүрээгүй нялхаа бүтэн өдөржин орхиод хүний төлөө л өөрөө гал тогоо авах гэж байгаа мэт уралдсан байдаг юм.

Нара маань энэ талаараа сэтгэгдэлээ үлдээхдээ: Ямартай ч 30.000.000₮-н гайхамшигтай гал тогоог KitchenAll – Үндэсний тавилга үйлдвэрлэгч маань үнэхээр сэтгэл шингээн бүтээсэн. Түүнийг нь нүдээ олсон шагнал гэдэг шиг ёстой л өгөөсэй гэж хэн ч хүсэхээр тийм айлд хүргэх ажлыг гардаж хийсэндээ бахархалтай байна. Өнөөдөр ийм гайхамшигтай баяр талархалтай үйл явдал болсон юмаа. Манай KitchenAll – Үндэсний тавилга үйлдвэрлэгч маань Боловсрол ТВ-тэй хамтран зохион байгуулдаг Гал Тогоо шоу нэвтрүүлгээрээ олон сайхан гэр бүлүүдэд “Мөрөөдлийн Гал Тогоо”-г нь сүндэрлүүлж айл өрхийн гал голомтод аз жаргалын гэгээ татуулсаар олон жил болжээ.

Нара: Тэгвэл энэ удаагийн дугаараар бид 4 хоёр баг болон өрсөлдөж хүний амь нас эрүүл мэндийн төлөө гэр бүлээрээ цаг наргүй зүтгэн ажилладаг 500н эмч нарын анкетаас шинэ хүнээ өлгийдөн аваад сарын босгон дээр ирж байгаа залуухан эмч хосуудыг сонгосон нь нүдээ олсон гэж бодож байна.

Гэмтлийн эмнэлэгийн Мэс заслын эмч (Резидент) Болдсайхан болон түүний гэргий Шүдний эмч Буянхишиг ийм нэгэн сайхан залуу гэр бүлийн баяр дээр нь баяр нэмж гайхамшигтай тансаг гал тогоог цахилгаан хэрэгслийн хамт сүндэрлүүлсэн нь үзэгч түмэнд бас таалагдсан гэж найдаж байна.

Нара: Нэвтрүүлэгт хамтран оролцож энэ сайхан гэр бүлийг баярлуулахын төлөө хичээнгүйлсэн жүжигчин Пунтикдээ, Отгоодоо, Оогийдоо бүгдэд нь баярлалаа. Шинэ оны босгон дээр ийм сайхан буянтай хайр цацруулсан үйл хэрэгт гар бие оролцсондоо талархал бахархал дүүрэн байна. Өргөө гэрт нь инээд цалгилж үр хүүхдийнх нь инээд хөөрөөр бялхаж байхын ерөөл дэвшүүлье ээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.

“Гал тогоо” шоу нэвтрүүлгээрээ дахин нэгэн сайхан гэр бүлийн гал голомтыг цогцлоож аз жаргалыг бэлэглэсэн KitchenAll-ийн хамт олонд Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

“Дуучин Сараа эгч маань намайг 5 жил ажиллахад 2 өрөө байр авах хэмжээний цалин өгч , 6 дахь жилдээ нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд явуулсан юм даа”

МУГЖ , Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяаг Монголчууд бид бүгд […]

МУГЖ , Уртын дуучин Г.Хонгорзул: “Эхнэр нөхөр хоёр салсанаар төрүүлсэн үрдээ сэтгэлийн эмгэг үлдээж байгаагаа ойлгоосой. Энэ бол нүгэл”

TV6 Mongolia телевизийн “Хөндлөн утга” нэвтрүүлэгт МУГЖ , Уртын дуучин […]

error: Content is protected !!