
Өнөөдөр Ч.Уранхолбоо-н төрсөн өдөр ба “Нас нэмж ухаан тэлсэн” жилийнхээ сэтгэгдэлийг хуваалцлаа
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо маань өнөөдөр ийнхүү сэтгэгдэлээ хуваалцлаа: “Өнөөдөр төрсөн өдөр маань тохиож байна. 2022 онд шинэ хүнээ өлгийдөн авч, Urankholboo брэндээ үүсгэн байгуулж, 80000н хэрэглэгч брэндийг маань сонгож, шижгэнэсэн 150н ажилтаныг багдаа нэгтгэж, Үндэсний томоохон үйлдвэрлэгч 5н компаний нүүр царайгаар сонгогдож, 100 орчим хүмүүнлэгийн үйл хэрэгт хандив тусламж өгч , Хөөрхөн дэлхий төрийн бус байгуулагынхаа дэргэд нээн ажиллуулах хүүхдийн эмнэлэгийнхээ төслийг бичиж дуусгасан жил болж өнгөржээ.”


Ч.Уранхолбоо: “Нас нэмж ухаан тэлсэн жил болж өнгөрлөө гэж өөртөө дүгнэн сууна. Төрүүлж өсгөсөн хайрт ээждээ бурханы оронд байгаа аавдаа хайр, хүндлэл, талархал илгээе . 2023 ондоо Олон хүний амьдралыг өөрчлөх, олон бяцхан үрсийн сайн сайхны төлөө ажиллах зорилго тээн далайн урсгал ширтэн зогсоно”


хэмээн төрсөн өдрөөрөө 2022 оны хийж бүтээсэн олон олон ажилаа хуваалцахын зэрэгцээ 2023 оны зорилгын талаар сэтгэгдэлээ хуваалцлаа.



