ЭЕРЭГ

Нара-ийн бяцханууд яг л түүний багийн төрх байна шүү

Хүүхэд байхдаа ямархуу хүүхэд байсан бэ гэх сэтгүүлчийн асуултад Нара хариулахдаа: “Хүүхэд байхдаа би аливаа дутагдлын хажуугаар дуугай өнгөрдөггүй хүүхэд байсан. Бас хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг охин байлаа. Жишээ нь: Манай сургуулийн үйлчлэгч эгч хэлэхдээ Манай энэ ёстой хөөрхөн охин. Хүний цэвэрлэсэн газраар ерөөсөө алхдаггүй гэдэг байсан юм. Мэдээж тэнд хүний хөдөлмөр явж байгаа учир хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй шүү дээ. Одоо ч энэ зан чанар маань хэвээр байсаар л байгаа. Үүнээс гадна аливаа зүйлийг өөрөө туршиж, хийж үзэх сонирхолтой, түүнээсээ сэтгэл ханамж авдаг, энийг хийвэл ямар байдаг бол гэж бодохоор л тэр зүйлээ туршиж үзмээр санагддаг байсан. Үүнээсээ болоод заримдаа аавдаа ч загнуулдаг байлаа. Нэг мэдэхэд л хятад дуу, нэг мэдэхэд л итали дуу, бүжиг, таеквондо гээд ямар олон юманд явдаг юм бэ гээд л аав маань хэлдэг байсан. Цаанаасаа л өөрийгөө шинэ зүйлд сорьж, туршиж үзэх ёстой юм шиг санагддаг байсан юм. Тэгэхдээ энэ нь одоо арай хэтрээд байгаа юм болов уу. Хүүхэд бүр л багадаа урлагийн хүн болох мөрөөдөлтэй байдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Би ч бас яг л тийм мөрөөдөлтэй байлаа. Тийм ч учраас урлагийн мөрөөдөлдөө өөрийгөө хүрсэн гэж боддог. Тэгэхдээ Монголд ирээд урлагийн замаар явахад маш их саад бэрхшээлтэй байдагийг өөрийн биеэр туулж байхдаа мэдэрч , ойлгосон” хэмээн ярьж байсан удаатай. Багаасаа л сониуч байсан тэрээр үнэхээр л ёстой дууланчиг , загвар өмсөнчиг , жүжиглэнчиг , сайн үйлсийн элч ч болончиг , нийгэмдээ дуу хоолойгоо өргөнчиг , өөрийн брэндийг гарганчиг , сайн ээж болончиг ёстой нэг амжуулдаг универсалные хүн дээ. Багаасаа л юм юмыг амжуулдаг , сониуч , цогтой , золбоотой бүсгүйнхээ бага насны зургаас хуваалцая.

Тэгвэл одоо түүний 2 сайхан хүүг ээжтэйгээ ямар их адилханг батлах үрсийх нь зургаас хуваалцая. Том хүү болох Бунжаа:

Саяхан төрсөн бяцхан маамаа нь:

Нийтлэлээ түүний хэлсэн дараах үгээр өндөрлөе. “Надад нэгэнт л ийм адал явдалтай амьдрал туулах өгөгдөл байгаа юм бол туулсаар байгаад ард нь заавал гарна . Хүний амьдралд ер нь юу ч тохиолдож болдог юм байна. Миний хувьд эрэгтэй ч бай , эмэгтэй ч бай аль нь ч ийм, тийм байх ёстой гэж боддогүй. Хүн өөрийнхөө хүссэнийг хийгээд хүссэнээрээ амьдрах эрхтэй шүү дээ. Юу хийвэл жаргалтай байна, хэнтэй байвал тайван байна, хэнийг хайрлавал сайхан байна, хаана байвал эрх чөлөөтэй байна гэх мэт хүссэнээрээ л амьдрах хэрэгтэй”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ч.Уранхолбоо: “Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь”

Дуучин Ану гэх нэрээр бидний илүүтэй мэдэх Ч.Уранхолбоо маань хэдийнээ […]

Ж.Энхцэцэг: “Би чинь өөрөө их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг өөрөө мэдэрч явсан хүний хувьд хүний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсан.

Анагаах ухааны доктор , профессор , Эх барих , эмэгтэйчүүдийн […]

Өнөөдөр Анугийн нөхөр төрсөн өдрийн баярт нь зориулж далайн эрэг дээр оройн зоог бэлдүүлжээ

Өнөөдөр бол Ану буюу Ч.Уранхолбоогийн маань төрсөн өдөр билээ. Тэрээр […]

Тэтгэврийн насны гэр бүлд иж бүрэн гал тогооны тавилга бэлэглэхээр хайж байна-KitchenAll Үндэсний тавилга үйлдвэрлэгч

Монголын хамгийн өндөр шагналын сантай “ГАЛ ТОГОО” шоу нэвтрүүлгийн ээлжит […]

error: Content is protected !!