ЭЕРЭГ

Ж.Энхцэцэг: “Би чинь өөрөө их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг өөрөө мэдэрч явсан хүний хувьд хүний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсан.

Анагаах ухааны доктор , профессор , Эх барих , эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Энхцэцэг дараах ярилцлагыг өгчээ.

Ж.Энхцэцэг: “Би “Хүний их эмч” мэргэжилтэй , Анагаах ухааны дээд сургуулийг 1990 онд төгссөн. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч гэдэг энэ сайхан хүндтэй мэргэжлийг эзэмшсэн. Тухайн үеийн бодлогоор анагаахын сургуулийн багш болох хүн хөдөө орон нутагруу явж ажилладаг байсан. Тэр утгаараа сүүлийн 6-р курсын дадлагаа Дархан хотод хийсэн. Сургууль төгссөнийхөө дараа Архангай аймагт Нэгдсэн эмнэлэг болон Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт бүтэн нэг жил ажилласан. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн танхимд багшаар ажиллаж байгаад , сүүлийн 1-р амаржих газар Захиралаар ирэхээс өмнө 2 жил Монгол , Японы эмнэлэг гээд анагаахын шинжлэх ухааны сургуулийн эмнэлэг байдаг түүнд эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчээр 2 жил ажилласан.

Ж.Энхцэцэг: Аав ээж маань ажилчин ангийн хүмүүс л дээ. Миний охин эмч болвол халаад их гоё зохино доо гээд л ер нь эмч болгох бүх л юмыг яриад л байдаг байсан. Миний охин эмч болчихвол их гоё юмаа гээд ярихаар нь ээж аавынхаа ачийг хариулах гээд тэдэн дундаа их чухал хүн болно доо гэж бодоод ер нь энэ мэргэжлийг анх сонгосон доо. Миний аав Архангай аймгийн Ихтамир сумын хүн байдаг юм. Миний аавын хувьд эмч охинтой болно гэдэг бол хамгийн том баяр нь байсан. Тэгэхдээ эмч охиноороо эмчлүүлж үзээгүй. Нэг харамсал байдаг нь миний аав 8 хүүхэд өсгөсөн , 8 хүүхдээ мэргэжилтэй болгосон. Тухайн үед жирийн жолооч хүн 8 хүүхдээ дээд боловсролтой болгосон. Манай аав сэтгэлийн хөдөлгөөн их багатай нээх баярлаад байгаа нь мэдэгддэггүй , дуу цөөтэй хүн байсан юм. Тэгсэн намайг анагаахын дээд сургуульд төгссөн өдөр чигтэйхэн их баярлаж билээ. Намайг хөдөө ажиллахаар явахад нулимс унагаад их сонин байсан. Уйлахад нь би залуу хүн байсан болохоор “яасан сүртэй юм” гэж хэлж байсан. Тухайн үед утас байхгүй. Одоо үеийнх шиг өдөр бүр утасдаад видьёокалл хийгээд байхгүй. Харамсалтай нь тэр өдрөөс хойш аавтайгаа дахиж уулзаагүй. Миний ээж одоо 85 настай настай сайхан буурал байна. Аавдаа охиных нь эмч хүний хүчийг үзүүлж чадаагүй учраас ээжийгээ одоо тултал нь ачилж явна даа . Ээждээ Өргөө амаржих дээр тийм юм болоо, ийм юм боллоо гэсэн сөрөг зүйлийг сонсгохгүй явах юмсан гэж боддог байлаа. Саяны Өргөө амаржих дээр болсон зүйлийн талаар сонсвол ээжийн маань даралт ихсэнэ шүү дээ. Тиймээс би ээждээ хэлээгүй л яваа.

Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллачихаад өнөөдөр ийм байдалтай байна , та гомдолтой байна уу гэж асууж байна. Би түрүүн хэлсэн , энэ амьдрал гэдэг том далай дотор өнөөдрийн болсон зүйл бол үнэхээр жижигхэн. Би энэ амаржих газартаа жижүүр хийгээд , хичээлээ заагаад энэ дотор амьдарсан. Хүн амьдралынхаа туршид байнга дарга байна гэж байхгүй шүү дээ. Ямарч үед , эмч байхдаа , багш байхдаа , жижүүр хийж байхдаа , хичээл зааж байх үедээ , хүнийг эмчилж байхдаа ер нь хаа ч ямар ч ажил хийсэн хүн хүнээрээ л байх ёстой. Эрүүл эмэгтэй ирээд , эрүүл хэвийн амаржаад , тэгээд эрүүл хүүхдээ тэврээд гарах шиг сайхан юм байхгүй. Энэ л үйл ажиллагаа явагддаг газрыг төрөх газар , амаржих газар гэдэг.

Хүн төрөхийн тулд , хүн эмчлүүлэхийн тулд төлбөр авдаг тухай ярьж байна тиймээ. Төрөх дөхөхөөрөө, эмчид очиж мэс засал хийлгэхийнхээ өмнө өгөхгүйл бол болохгүй , эмчид нь өгөхгүй бол тэгнэ, сувилагчид нь өгөхгүй бол тэгнэ гээд хоорондоо бүр ярьчихсан. Өөрсдөө бүр өгөөгүй юмчинь яаанаа гэх мэт бодолтой болчихсон. Энийг зогсоохын тулд ард түмэн буюу үйлчлүүлэгч нарын дотор мөнгө өгч чадахгүй зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг өгөөгүйшдээ гэж чичирч зогсоохгүйн төлөө би явсан. Үүнийгээ ч би биелүүлсэн. Би олон удаа ажил аваад, ажил өгөөд байсан хүн биш. Тэгэхдээ яг надаас миний ажлыг авах үйл явц бол намайг их эмзэглүүлсэн. Би бол хүний төлөө л шаардлага тавьсан шүү дээ. Би бол багш хүн, надад онолын мэдлэг байна . 26 настай хүний савыг авчихсан зүйл дээр би “даанч дээ та нар, энэ охин дахиад эх хүн болохгүйшдээ ” гээд загнаж байгааг бичлэг болгож авчихаад ажлын байрны дарамт үзүүллээ гэж байгаа байхгүйюу. Энэ дарамт уу? Үнэхээр би юу хийж байсан бэ? , юуны төлөө тэмцэж байсан бэ? , гэдгээ ил болгохын төлөө л явж байгаа болохоос биш би л энэ ажлыг хийх ёстой гэж хандаж байгаа зүйл биш.

Доктор , магистер , профессор хамгааллаа гэх мэт амьдралд сайхан сайхан баярламаар зөндөө үеүүд байдаг ч хүүхдээ төрүүлчихээд энгэр дээрээ тавиулах бол юутай ч харьцуулашгүй сайхан мэдрэмж. Би чинь тэгэхдээ их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг өөрийн биеэр мэдэрч явсан хүний хувьд хүний төлөө хоёргүй сэтгэлээр хандах энэ сэтгэлд нөлөөлсөн болов уу.

Бас нэг зүйлийг хэлмээр байна. Үйлчлүүлэгчийн гарыг хараад байдаг эмч нар цөөхөн. Харин үйлчлүүлэгчийн баярлалаа гэх үгийг сонсох л эмч нарт хангалттай байдаг гэдгийг ард түмэн ойлгоосой гэж бодож байна.

Төрийн байгууллага шат шатандаа хариуцлагатай байгаасай гэж боддог. Хариуцлага ярьж байгаа хүнийг, шаардлага тавьж байгаа хүнийг дарамт гэж битгий ойлгоосой. Эмнэлэгийн тусламж үйлчилгээ чанартай байгаасай гэж ярьдаг. Тэр нь 2 талтай юм. Нэг нь үйлчлүүлэгч таниас хамаарна , нөгөө нь нөгөө талаас эмч эмнэлэгийн ажилтан биднээс хамаардаг юм. Эхийн эндэгдэл гэж улс орны хөгжлийг илэрхийлдэг маш том ойлголт . Эхгүй болно, айл ээжгүй болно гэдэг маш том асуудал. Болж өгвөл энэ айхтар юм битгий гараасай. Маш том хөгжилтэй орнуудад ч эхийн эндэгдэл байж л байдаг. Тэрэнд давагдашгүй хүчин зүйлүүд гэж байдаг. Өөрөө зүрх муутай, элэг бөөр муутай ч юмуу өөрөө үзүүлж харуулаагүй ч юмуу , эрхтэн тогтолцоо нь дийлээгүй гэх мэт олон шалтгаан байдаг. Тэгэхдээ мэргэжлийн хувьд хамгийн том мөрөөдөл бол эхийн эндэгдэл битгий гараасай , хүндрэлгүй төрөөсэй , эмнэлэгийн байгууллага нь тусламж үйлчилгээгээ чанартай үзүүлээсэй , үйлчлүүлж байгаа иргэд эмчлүүлэгчид нь өөрсдөө хариуцлагатай хандаасай гэж боддог. Зөвхөн эмнэлэгийн байгууллага дээр ирээд хариуцлага яриад байхгүй , иргэн өөрөө эрүүл мэнддээ хариуцлагатай ханддаг байгаасай гэж их мөрөөддөг дөө ” хэмээн zogii.mn сайтад ярилцлага өгчээ.

Эх сурвалж: zogii.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ч.Уранхолбоо: “Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь”

Дуучин Ану гэх нэрээр бидний илүүтэй мэдэх Ч.Уранхолбоо маань хэдийнээ […]

Өнөөдөр Анугийн нөхөр төрсөн өдрийн баярт нь зориулж далайн эрэг дээр оройн зоог бэлдүүлжээ

Өнөөдөр бол Ану буюу Ч.Уранхолбоогийн маань төрсөн өдөр билээ. Тэрээр […]

Тэтгэврийн насны гэр бүлд иж бүрэн гал тогооны тавилга бэлэглэхээр хайж байна-KitchenAll Үндэсний тавилга үйлдвэрлэгч

Монголын хамгийн өндөр шагналын сантай “ГАЛ ТОГОО” шоу нэвтрүүлгийн ээлжит […]

error: Content is protected !!