СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Single Ladies-ийн Ари маань ашгүй нэг хүнтэй гэрлэхнээ

“U film” кино компанийн уран бүтээл болох “Single ladies” романтик инээдмийн кино анх 2013 онд үзэгчдийн хүртээл болж нийт дөрвөн ангийг үзэгчдэд хүргээд буй. Single Ladies кино цувралын 2,3,4-р ангиуд Монголын кино театрын зах зээл дээр үзэгчдийн тоогоор тэргүүлж буй ТОП10 Монгол кинонд багтаж байсан билээ.

20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны кино үзэгчдийн сонирхолыг ихэд татаж, өндөр үнэлгээ авч байсан юм.

Тэгвэл U FILM уран бүтээлийн нэгдэл Single Ladies цувралын 10 жилийн ойд зориулан “Сүйт бүсгүй” хэмээх романтик , инээдмийн УСКиног бүтээжээ.

Энэ талаар Жүжигчин Ундармаа өчигдөр буюу 2023.01.13-ны өдөр өөрийн сошиал хуудсанаа тус киноны анхны постер зургийг хуваалцлаа.

“Сүйт бүсгүй” УСК 2023 оны 02-р сарын 03-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийх ажээ. Энэхүү мэдээлэлд сошиал хэрэглэгчид маань “Ёоо Ашгүйдээ АРИ маань ингэж нэг сүйт бүсгүй болох гэж. Тэр гивлүүрний ард хэн байгаа бол. Эрдэнэзаан мөн үү?” гэх мэт хөгжилтэй сэтгэгдэлүүдийг хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!