Uncategorized

Аавыгаа сэхээнд ороод , хүн бүр ирээд салах ёс хий гээд дуудуулахад би очоогүй

urug.mn сайт Хөрөг нэвтрүүлэгтээ МУГЖ И.Одончимэгийг урьж оролцуулжээ. Түүнтэй жүжигчин хүний үнэ цэнэ, амьдралын мөн чанарын талаар ярилцжээ.

Сэтгүүлч: Жүжигчин хүний үнэ цэнэ?

И.Одончимэг: Жүжигчин хүний ажлыг маш амар , хялбар гэж ойлгодог хүмүүс их байна. Харахад их амархан , бэлдчихсэн зүйлс үзүүлээд байгаа мэт харагддаг. Энэ хүрэх хэмжээнд яаж ажилласныг хүмүүс шүүж тунгаадаггүй учраас уран бүтээлч хүмүүсийн ажлыг их амарханаар ойлгож , эд нар жаргаж мөнгө олдог , цэнгэж амьдардаг гэж ойлгодог. Гэтэл үгүйлдээ. Маш хүнд. Хар ажил гэж хэлдэг. Сард хэдэн удаа уйлж байна , сард хэдэн удаа хашгичиж , бачуурч байна. Зүв зүгээр байгаа энэ оюун тархи , мэдрэлээрээ хэдэн удаа тоглож байна , зүгээр байгаа энэ зүрхийг хэдэн удаа савлуулж байна, энэ бол хүнд төрлийн хар ажил.

Маш их зүрх сэтгэл, оюун тархи , амьдралаа золиослон амьдарч байгаа манай уран бүтээлчид хэлэхгүй боловч маш их амьдралын золиосыг үүрч яваа хүмүүс. Би “Ромьёо Жульетта”-д тоглож байхад , гурван цаг гаруй хугацааны жүжиг , маш их стресстэй , хүн харахад уйлдаг, шаналдаг , салдаг, хагацдаг эмгэнэлт жүжгийн оргил дүр шүү дээ. Тэр жүжигт би тоглож байхад үснүүд минь энэд тэнэдгүй халцарч унаж байсан. Тэгэнгүүт би мэдрэлийн эмчид үзүүлэхэд , энэ жүжигт тоглохгүй , хоёр жил завсарла гэж байсан. Тэгэхэд нь , “үгүй ” завсарлаж болохгүй. Театрын маш чухал жүжиг учраас чөлөө авахгүй тоглосоор байгаад , 3 жилийн дотор үс маань гүйцэт ургаж байсан. Тэгэхдээ ингэж зовж , жаргахдаа өөрсдөө дуртай. Үүнийгээ сонгосон учраас хэзээ ч ялархаж байгаагүй. Түүнийгээ хэзээ ч өвчин , зовлон гэж бодож байгаагүй.

Туулсан амьдрал , бүтээсэн уран бүтээлүүдээ бодоход өдий болтол би зүгээр яваад ирээгүй. Энэ хооронд хайртай олон хүнээ алдсан. Манай мэргэжил хагас цэргийн диктатуртай ажилладаг. Ганцхан би биш маш олон жүжигчид ээж , аавыгаа сэхээнд байхад энд байж л байдаг. Үзэгчдийг хүндлэх ёстой. Хамтын хөдөлмөр байдаг учраас хамт олны хөдөлмөрийн хүндэтгэх ёстой гэдэг үүднээс өөрийн хувийн амьдралаа золиосолдог. Би ч гэсэн аавыгаа сэхээнд ороод , хүн бүр ирээд салах ёс хий гээд дуудуулахад би очоогүй. Би энд жүжигтэй байсан. Би энд уйлаад л , тайзруугаа гараад л… Гэтэл би айлын хамгийн том охин. Миний ээж осолд ороод бүх мөч нь хугараад , шороо тоос холилддог бүх юмтайгаа холилдсон , тэнд охин хүүхэд хэрэгтэй байгаа. Тэнд эмэгтэй хүн , би л хэрэгтэй байгаа юм. Тэгтэл охин нь яагаад ирэхгүй байгаа юм бол оо гээд гэмтлийн эмнэлэгийнхэн гайхаж байсан гэсэн. Маргааш нээлттэй учраас өглөөнөөс орой хүртэл бүх сургуулилтаа дуусгачихаад , орой орж ирэхэд ээжийнхээ харцнаас яг намайг л хүлээж байсан юм байна гэдгийг нь шууд ойлгосон. Ороод л би хувинд бүлээн ус , алчуур хийгээд , ээжийнхээ бүх юмыг цэвэрлэхэд , ээж юу ч дугараагүй. Би “Яана аа ээж маань надад маш их гомдож байгаа болов уу , гомдоод л дугарахгүй байгаа юм болов уу” гэж бодож байсан. Тэгээд ээждээ “Ээжээ та… гээд хэлэхийн завдалгүй ээж маань хэлэхдээ “Юу ч битгий ярь, би чамайг ойлгохгүй бол хэн ч чамайг ойлгохгүй” гэж хэлж байсан. Тэгээд надад “Баярлалаа миний охин, охин үртэй байх ямар сайхан юмбэ. Ерөөсөө санаанд ортол хэн ч цэвэрлэж өгөөгүй.Чи л санаанд ортол ээжийгээ цэвэрлэж өглөө.” гэж хэлж байсан. (Уйлав). Тэгээд л би эргээд шөнө нь бэлтгэлдээ буцаад явж байсан.

Сэтгүүлч: Амьдралын мөн чанарын талаар?

Хүн сэтгэл санаа тайван амьдрах л амьдралд маш чухал юм байна. Хүн ер нь тавин нас хүрсэний дараа өөрчлөгддөг юм байна. Тэр олон сайхан хувцасыг авсандаа аваад орохгүйгээс хойш , амьдрах байр 5 тасалгаатай байна уу, 8 тасалгаатай байна уу чухал биш , яг надад хэрэгтэй , яг л болчихсон , надад үүнээс илүү зүйл хэрэггүй юм байна гэдгээ маш их ойлгож эхэлдэг юм байна. Ингээд ирэхээр ач холбогдол өгөх зүйл өөрчлөгдөж эхэлдэг юм байна. Ерөөсөө л эрүүл байх шиг жаргал алга.

Эх сурвалж: urug.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

А.Цэгмэд: Хань маань бурхан болоход миний нэг хэсгээс суга татаад аваад явчих шиг л болсон

Монгол Улсын Гавъяат Жүжигчин А.Цэгмэд zogii.mn сайтад дараах ярилцлагыг өгчээ. […]

М.Эрдэнэцэцэг: Согтуугаар жолоо барьсан эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс их байна гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгээд бас энэ эмэгтэйчүүд хүний нөхөртэй их явалдаж байна

zarig.mn сайтын “Хоёр тал” нэвтрүүлэгт оролцсон Хувиараа гоо сайхны салоны […]

error: Content is protected !!