
Телевизээр хонжворт сугалаа, үнэ хаялцуулсан худалдаа явуулахыг хориглолоо-(ХХЗХороо)
“Харилцаа Холбооны Зохицуулах Хороо”-ноос (ХХЗХ) телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд эд мөнгөний хонжворт сугалаа , худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлгийг энэ оны нэгдүгээр сарын 9-ний дотор зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байна.

Мөн бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ. Харин эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй аж.

Иргэдээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр хийж байгаа нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн гомдол тус газарт тасралтгүй ирсний дагуу ийнхүү журамдаа өөрчлөлт оруулжээ.
Эх сурвалж: eagle.mn , eguur.mn