
ЗАСГИЙН ГАЗАР: “Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахад таны мэдээлэл алдаатай болон зөрүүтэй байгаа бол дараах мэдээлэл хариуцагч байгууллагуудад хандана уу”
“Засгийн Газар”-аас дараах мэдэгдэлийг хийлээ: “Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахад таны мэдээлэл алдаатай болон зөрүүтэй байгаа бол дараах мэдээлэл хариуцагч байгууллагуудад хандана уу. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу иргэн таны зөвшөөрөлгүйгээр мэдээллийг засах боломжгүй болно.” гэжээ.
1.Өрхийн ам бүлийн мэдээлэл зөрүүтэй бол Орон нутагт бол тухайн “баг” , Нийслэлд бол “Хорооны Засаг дарга”-д хандана уу.

2. Хүүхдийн мэдээлэл зөрүүтэй бол өөрт ойр байрлах “Улсын бүртгэлийн нэгж”-д , тоо зөрүүтэй бол баг , хорооны Засаг даргад тус тус хандана уу.

3. Өрхийн үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл зөрүүтэй бол өөрт ойр байрлах “Улсын бүртгэлийн нэгж”-д хандана уу.

4. Өрхийн тээврийн хэрэгслийн мэдээлэл зөрүүтэй бол “Харъяа аймаг, дүүргийн Авто тээврийн төв”-үүдэд хандана уу.

5. Өрхийн малын мэдээлэл зөрүүтэй бол Орон нутагт бол “баг” , Нийслэлд бол хорооны Засаг даргад хандана уу.

6. Өрхийн цалингийн мэдээлэл зөрүүтэй бол “Харъяа нийгмийн даатгал”-ын байгууллагад хандана уу.

7. Өрхийн орлогын мэдээлэл зөрүүтэй бол “Татварын цахим тайлангийн систем”-ээр шалгах боломжтой. Татварын албанаас 1800-1288 утсаар зөвлөнө үү.

Эх сурвалж: mass.mn