Сүлдэндээ залсан эрдэнэ чинь , Сүлбэгдээд байна аа сүгнүүдээ

“Жудаг” хэмээх фэйсбүүк хуудсаны админ нь дараах нүд хальтирам зургийг , дараах тайлбарын хамт оруулжээ:

“Сүлдэндээ залсан эрдэнэ чинь , Сүлбэгдээд байна аа, Сүгнүүдээ”
Бидэнд нэг муухай зан байна аа. Аливаа юмыг өмчирхсөн, миний юм гэдэг зан. Хаа байгаа газартаа болсон болоогүй нэг хашааны оронцог заавал барина. Улаанбаатар хотоор дүүрэн хашаа. Тэнд стандарт, аюулгүй байдал байна уу? Хэцүү дээ.

За яахав хулгай зэлгий гээд хашаа барих шаардлага байдгийг ойлгож байна. Тэгвэл тэр хашаагаа дайны бэхлэлт шиг битгий барь л даа. Жадны үзүүр шиг юм хийхээ боль л доо.

Адуу, мал амьтан гэдэс гүзээгээ хүүлж үхсэн тохиолдол нилээд хэд гарлаа. Энэ талаар ярьж байгаа нэг ширхэг новшийн дарга байна уу? Манай дарга нар чинь чухам л алдарт уяач нар байдаг биш билүү.
Хашаа давдаггүй хүүхэд гэж бараг байдаггүй юм шүү. Хүүхэд бэртэж гэмтэх вий дээ. Санаа зовоод бичиж байна, муу амлаагүй шүү. Хүн хэлэхээс нааш… гэж үгтэй. Бид том том юм яриад сайхан болохгүй ээ. Энэ мэт асуудлаа жижиг гэлтгүй, цаг алдалгүй засаж сайжруулмаар байна.Моодын Болдоог хотын дарга болгочих юмсан.” хэмээн бичжээ.

Эх сурвалж: “Жудаг” фэйсбүүк фэйж хуудас

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.