
Тагнуулын хэргээр Яруу найрагч Ц.Хуланг хорих 461-р ангид хорьжээ
Яруу найрагч Цоодолын Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 зүйл ангиар Тагнуулын Ерөнхий газраас өнгөрсөн шөнө 01:00 цагийн үед саатуулжээ. Түүнийг одоо хорих 461-р ангид хорьсон бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Эрүүгийн хуулийн 19.4.1-р зүйл заалтанд: “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээх заалт байдаг.

Ц.Хулан нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын соёл шашны бодлогын орон тооны зөвлөхөөр ажиллаж байв.
Эх сурвалж: zarig.mn