Нара: “Хэзээ ч ийм хөөрхөн , уяхан , энхрийхэн байгаагүй мэт л зүтгүүрийн том машин шиг эмэгтэй болтлоо мачийхиймаа бид”
Нара: “Сүүлийн хэд хоногийн постны бүсгүйчүүдийнхээ комментуудаас нэг л зүйлийг мэдэрч бүсгүйчүүдийгээ их өрөвдснөө бүр бичмээр санагдлаа. Монгол эмэгтэйчүүд гэж яасан бүхнийг болгох гэж зүтгэдэг, бүх юманд мачийж хамаг ачааны хүндийг үүрэх хэр нь хажуудхаа тойглохыг бүр багаасаа яс махандаа тултал шингээчихсэн. Дээр нь ачааны хүндээ яаая гэж байтал бас хүнд харагдах , бодогдох , яригдахдаа хүртэл анхаарч нэр бүтэн , мөр бүтэн , элэг бүтэн байхын тулд ямар их зүйлийг золиослодог юм бэ гэж л бодогдлоо.”

Нара: “Күэ Монголд хүүхнүүд минь заримдаа эрх дураараа байх, тэнэг мангар байх, амарч зогсох, халширч бууж өгдөг эсвэл бүр гай л байна гээд гөлийгөөд суух эрхээ эдлээч дээ. Үүрэг хариуцлагын гинжинд хүлээстэй мачийх… гэтэл хамт байгаа хажууд нь байгаа мануухайнууд эрхээ эдлэх эрх чөлөөндөө живээстэй”

Нара: “Бүр мөнхийн зогсошгүй баттерей залгасан мэт бүхнийг болгох гэсээр бид дуусдаг юм байна. Үнэндээ бидний хичээл зүтгэлийн хариуд “Хэн Тэгээд Өг Гэж Гуйсан юм” гэдэг үгтэй л бид үлдсээр л ирсийшдээ. Бүү бүх зүйлийг болгох гэж өөрийгөө гээ гэмээр мэдрэмж төрлөө дөө…”

Нара: “За тэгээд Хаан ухаан гаргахгүй байгаа нэгэнд Хатан ухаан зараад байх илүүшдээ бүсгүйчүүд минь. Биеэ суллаад хэн юу гэх хамаа алга богинохон энэ амьдралд хааяа ч болов өөрийнхөөрөө амьдар. Хэзээ ч ийм хөөрхөн , уяхан , энхрийхэн байгаагүй мэт л зүтгүүрийн том машин шиг эмэгтэй болтлоо мачийхиймаа бид” гэлээ
