Цаг үеийн мэдээлэл

Маргааш , нөгөөдөр жилийн оргил хүйтэн болж -41-46 градус хүрч хүйтэрнэ.

Цаг уур , орчины шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 2023.01.21-с хүйтний эрч чангарна. Зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -41-ээс -46 градус хүрч хүйтэрнэ. 01.21-01.23-ны өдрүүдэд жилийн оргил хүйтэн өдөр тохионо гэдгийг цаг уурчид анхаарууллаа.

Тодруулбал: Энэ амралтын өдрүүдэд Монгол орны нийт нутгуудаар хүйтэрнэ. Тэр дундаа эх орны зүүн хязгаар бүс нутагт олон жилийн дундажаас цочир хүйтэрч хөрсөн дээрээ -41-ээс -46 градус хүрнэ гэдгийг Ус цаг уур , орчины шинжилгээний газраас сэрэмжлүүллээ. Энэ хүйтрэл 2022-2023 онуудад болж байгаагүй буюу хүйтний эрч оргил үедээ хүрэх юм байна. Тиймээс малчид ард , иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Цочрол хүйтрэл ихэнх нутгаар энэ сарын 20-с эхэлж , амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарч олон жилийн дундажаас чангарч Улаанбаатар хотод 01.21-01.23-ны хооронд шөнөдөө -38-аас -40 градус хүрнэ.

Эх сурвалж: C1 телевиз

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!