
Ө.Уянга: “Ажлаасаа халагдчихлаа , театрын ажил ургашгүй байгааг шүүмжлэх төдийд л халчихдаг болсон юм уу”
ДБЭТ-ын гоцлол дуучин , МУГЖ Ө.Уянга театраасаа шалтгаангүйгээр халагдсан талаараа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээллэв.

Ө.Уянга: “Ажлаасаа халагдчихлаа. ДБЭТ-ын хамт олондоо баярлалаа , шалтгаангүй шахуу халагдлаа даа. Мэргэжлийн хувьд шаардлага тавьж театрын ажил ургашгүй байгааг шүүмжлэх төдийд л халчихдаг болсон юм уу? Театр элгээрээ хэвтчихээд байгаа нь үнэн шүү дээ. Хувийн өс хонзонгоор ажлаа хийх байсан юм уу. Сайхан халагдлаа. Уг нь дуучных нь хувьд хүндэлдэг байсан юм” хэмээн бичжээ.
