Боорцогтой , хийцтэй цай

Хийе гэсэн чин сэтгэл байвал арга нь олддог гэдэг дээ. Олон жилийн судалгаа, туршилтын үндсэн дээр инноваци шингээн бүтээсэн “Говийн хийцтэй цай” брэнд маань худалдаанд гараад удаагүй ч хэдийнээ хэрэглэгчдийн талархлыг хүлээжээ

Өмнөговь аймагт үйлдвэрлэдэг бөгөөд өмнөх оны 10-р сарын 1-нээс Улаанбаатар хотноо худалдаалагдаж эхэлжээ. Тэр тусмаа GS25 сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбараар худалдаанд гарчээ.

Борц, нунтаг хийцтэй цай , шар будаа , шар тос , боорцог зэргийг аяганд нь тус бүрийг нь жижгээр савалжээ. Таньд халуун ус л байхад хангалттай аж.

Бөөний үнэ нь 3500 ба GS25 сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаж байгаа жижиглэн үнэ нь 4500 гэнэ.

Говь нутгийн уламжлалт цайны соёл буюу нутгийн иргэдийн хэлж заншсанаар “Унд” хэмээх өдрийн хоолыг инноваци шингээн бүтээсэн “Говийн хийцтэй цай” нь хэрэглэгч таны цаг завыг хэмнэхээс гадна гэрийн цайг орлож ядаргаа тайлах тустай.

Гэрийн цайг орлож , ядаргааг тайлах , хаана ч хэрэглэх боломжтой энэхүү бүтээгдэхүүнийг бүтээсэн хамт олонд баярлалаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.