
-41 хүйтэн тул зам цэвэрлэгээний ажилчдадаа цалинтай чөлөө өгчээ
Хан-Уул дүүргийн тохижилт, үйлчилгээ хариуцсан “Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэгч “Эко Эрин тохижилт” ХХК нь өнөөдрийн цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан шуурхай шийдвэр гаргаж , нийт ажилтанууддаа цалинтай чөлөө өгчээ.

Энэ талаар тус компани албан ёсны цахим хуудсандаа “Өнөөдөр -41C хүйтэн учир зам цэвэрлэгээний ажилчдадаа цалинтай чөлөө олголоо. Хогоо хогны саванд хийгээрэй. Баярлалаа” хэмээн бичжээ.

Тус гүйцэтгэгч компани нь Нисэхийн аюулгүйн тойрог, Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Өлзийт хорооллын тохижилт үйлчилгээг хариуцан ажилладаг юм.

Эх сурвалж: livetv.mn