“Дуучин Сараа эгч маань намайг 5 жил ажиллахад 2 өрөө байр авах хэмжээний цалин өгч , 6 дахь жилдээ нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд явуулсан юм даа”
МУГЖ , Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяаг Монголчууд бид бүгд мэдэх билээ. Дуучин Б.Сарантуяагийн хөгжим тохируулагч залуу өөрийн цахим хуудсандаа дараах эерэг сэтгэгдэлийг бичжээ.
Дуучин Б.Сарантуяагийн хөгжим тохируулагч залуу хэлэхдээ: “Би 17той байхаасаа Сараа эгчийн хөгжим тохируулагч буюу тоннмейстер гэдэг ажлыг 6 жил хийсэн байдаг юм. Намайг ажилд авахдаа Би чамд тоглолт , СD , халтуур гээд бүх орлогынхоо тэдэн хувийг өгнө гэж гэрээ энэ тэр хийлгүй амладаг юм. Тэгээд үнэхээр амласан бүх цалингаа тохирсоноороо өгсөн. Ажиллаж байх үедээ би машиныг нь онхолдуулж энэ тэр баахан фактласан. Машины мөнгөө ч төлүүлэлгүй ажлаа хийлгэсээр , цалингаа өгсөөр байсан. 5 жил хамт ажиллаад би 2 өрөө байр авах хэмжээний цалин авсан байсан. Зарим тохиолдолд Сараа эгч Хүүхдийн хорих ч юмуу , буяны тоглолтод үнэгүй дуулж өгдөг байсан . Тийм тохиолдолд , үнэгүй дуулж байгаа болохоор чи цалингүй ажиллах боломжтой юу гэж надаас асуудаг байсан. 6 жил ажиллуулаад нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд ‘’хөөгөөд‘’ явуулсан юм даа.” хэмээн сайхан түүхээ хуваалцсан нь олны хайрыг ихэд татлаа.

Энэхүү сайхан түүх , сэтгэгдэлд Дуучин Б.Сарантуяа эгч маань ийнхүү хариу бичжээ: “Миний анхны хөгжим тохируулагч тономейстер залуу маань ингэж сайхан хүүрнэжээ. Ямар ч үед хүний ачийг санадаг байх юутай чухал зүйл билээ , Сараа эгчдээ энэ жаргал зовлон дэнсэлсэн харгуйд өмөг түшиг болоод насандаа ахадсан ачааг үүрэлцээд явж байсанд чинь дуучин эгч нь машид талархдаг шүү” хэмээн албан ёсны фэйсбүүк хуудсандаа хариу болгон нийтэлжээ.

Үнэхээр хүний хөдөлмөр , сэтгэлийг үнэлж чаддаг , бусдыгаа дэмжиж чиглүүлж чаддаг , нэгэндээ түшиг болж чаддаг, нэгэндээ талархаж чаддаг ийм хүмүүс хорвоод байдаг нь сайхан шүү.



