Ч.Уранхолбоо: “Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь”

Дуучин Ану гэх нэрээр бидний илүүтэй мэдэх Ч.Уранхолбоо маань хэдийнээ 6 хүүхдийн ээж болжээ. 5 охины ээж тэрээр өөрийн охидоороо ийнхүү бахархлаа.

Ч.Уранхолбоо: “2 ихрийн маань нэг Сорхон-гуа. Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь.”

Ч.Уранхолбоо: “Генетик оношилгоогоор хүртэл амжилтанд хүрэх зам нь бусдыг гэх зүрх сэтгэл нь гэж оношлогдсон байдаг. Ээж минь ядарлаа , ээждээ туслья гээд л урд хойно ороод бүх зүйлд сэтгэл гаргаад гүйнэ , заримдаа анай нар нь уйлчихсан байвал аргадаад тэврээд , битгий уйлаарай миний анай хөөрхөн шүү гээд сууж байна, жаахан дүүгээ төрсөн цагаас харж хандаад дүүгээ хамгаална гээд үнэхээр хүчтэй, зоригтой сэтгэл нь гэрэлтсэн нэг охин манай гэрт байнаа”

Ч.Уранхолбоо: “Харин ихрийн маань нэг энэ хорвоо дээр ийм тайван хүүхэд байдгаа гэмээр намбалаг хөөрхөн охин бий.  Энэ удаад Сорхон-гуа охин маань ээжтэйгээ хамт зураг авалтанд орж дурсамжийн дэвтэртээ нэгэн хуудас шинээр нэмсээн” гэлээ

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.