Uncategorized

Дэлгэрмөрөн гол руу үсэрч живсэн эрэгтэйг эрэн хайж байна…УНШ!!!ТҮГЭЭ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн гол руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 17:49 цагт хүлээн Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 54 настай эрэгтэй Б-ийг энэ сарын 08-ны өдрийн 08:45 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Эрчим багийн Хилэнтийн гүүр” гэдэг газраас Төмөрбулаг сумын Нарийн багийн Домбо гэдэг газар хүртэл 40 км-т, 2 дугаар бүлэг Хилэнтийн гүүрнээс Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Баян-Эрхэт гэдэг газар хүртэл 60 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоожээ.

Улмаар энэ сарын 09-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Та цааш нь түгээж өгнө үү!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!