“Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны буруу ишилсэн сүх шиг хэсгүүдээс

Хэд ч үзээд уйддаггүй бүтээлүүдийн нэг бол Франко Кастеллонагийн найруулж, алдарт жүжигчин Адриано Челентано, Орнелла Мути нарын гол дүрд нь тоглосон “Зөрүүд эрийг номхотгосон нь” хэмээх Итали кино билээ. Үйл хөдлөл, үг яриаг нь хараад л сэтгэл сэргэж, сэтгэл гижигдэм хөгжилтэй хайр хүргэм хэсгүүдтэй үзэхэд уйдамгүй кино юм.

Ингээд тус киноны буруу ишилсэн сүх шиг зөрүүд эр гэдгийг илтгэх хөгжилтэй харилцан яриануудаас хуваалцая

Үзэсгэлэнт бүсгүй: Та дургүйцэхгүй бол танилцъя. Намайг…

Зөрүүд эр: Тэгээд л зогсчих. Элдэв юмаар толгойгоо гашилгаад яахав.

Зөрүүд эр найздаа хандан: Эхнэр авахаасаа өмнө чи тэнгэрт жиргэх бялзуухайг ч алдалгүй хардаг байсан. Одоо хүйсээ ч олж харахгүй болж…

Үзэсгэлэнт бүсгүй: Та ч гэсэн далдыг хардаг юм биш биз?

Зөрүүд эр: Заримдаа.

Үзэсгэлэнт бүсгүй: Тэгвэл одоо юу болох вэ?

Зөрүүд эр: Чалчихаа болихгүй бол шөл чинь хөрнө.

Үзэсгэлэнт бүсгүй: 40 гэнээ? Чамайг 40-тэй гэхээргүй юм. Оворгүй юм. Би 25-тай

Зөрүүд эр: Чамайг ч бас 25-тай гэхээргүй юм. Би 26-тай байх гэж бодсон.

Үзэсгэлэнт эмэгтэй: Элиа, чи хаачих нь вэ?

Зөрүүд эр: Тонитой уулзая.

Үзэсгэлэнт бүсгүй: Цаадах чинь хатгалгаа авчихсан.

Зөрүүд эр: Би тэрний эрүүл, өвчтэйг асуугаа юу?

Үзэсгэлэнт бүсгүй : Хувцастай, хувцасгүй байх нь падгүй гэсэн үү? Тэгвэл өнөө орой ингээд явъя л даа. Сайхан байна уу?

Зөрүүд эр: Үгүй.

Үзэсгэлэнт бүсгүй: Миний өмнөөс ичиж байна уу?

Зөрүүд эр: Үгүй ээ, өмнөөс чинь даарч байна.

Зөрүүд эр: Би дурлаагүй бүсгүй хүнтэй унтаж чадахгүй.

Үзэсгэлэнт бүсгүй: Тэгвэл чи хэдэн удаа дурлаж байсан юм?

Зөрүүд эр: Хэзээ ч дурлаж байгаагүй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.