Uncategorized

Хятадад тэнгэр час улаан болж,иргэдийг айдаст автуулж байна…УНШААРАЙ!!!

Та бүхэнд нэгэн хачирхалтай мэдээг хүргэж байна.

Шанхайтай хөрш зэргэлдээх Хятадын Жоушань боомт хотын тэнгэр час улаан манангаар бүрхэгдэн, хувирсныг дүрс бичлэгт харуулжээ. Тус бичлэгээс иргэдийг хэр их айдас түгшүүртэй байгааг харж болох юм. Боомтын ойролцоох тэнгэр хамгийн улаан байгаа нь ямар нэгэн газар гал түймэр нэмэгдсэн гэх болгоомжлолыг төрүүлэв. “Улаан тэнгэр” нь Хятадын “Twitter”-тэй адил нийгмийн сүлжээ болох “Sina Weibo”-ийн трэнд сэдэв болж, 150 сая гаруй хүн тус бичлэгийг үзсэн байна.

Хятадын ард иргэдийн тал нь улаан тэнгэрийг Ковид-19 нэмэгдэж байгаатай холбон, муу ёрын дохио гэж сэжиглэж байна.

Нэг хэрэглэгч “Осол. удахгүй гарна” гэж таамаглан бичсэн бол зарим хүмүүс гэртээ нуугдах хүнсний хангамжаа бэлтгээд эхэлжээ. Гэвч орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн цаг агаарын хачирхалтай үзэгдлийг Армагеддоны шинж тэмдэг биш харин гэрлийн хугарлын үр дүн гэж тайлбарлав.

“Цаг агаарын нөхцөл байдал сайн байгаа үед агаар мандалд илүү их ус агуулагдах аэрозолийг үүсгэж, загас агнуурын завины гэрлийг хугалж, сарниулж, олон нийтэд харагдах улаан тэнгэрийг бий болгодог” гэж Жоушань цаг уурын товчооны ажилтнууд хэлэв.

21-р зуунд болсон хамгийн том галт уулын дэлбэрэлт болох нь тогтоогдсон 2022 оны Тонга галт уулын дэлбэрэлтээс үүссэн тоосонцор нь гэрлийн хугаралд нөлөөлсөн байж магадгүй гэж цахим шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: News.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!