ЭЕРЭГ МЭДЭЭ

Урнаагийн охин: Ээж маань надад эрхэлж , тэврүүлж тайвширдаг

МУГЖ У.Уранчимэгийн охин Ц.Анударь ээжтэйгээ хэрхэн хамтарч ажилладаг талаараа ийнхүү сэтгэгдэлээ бичжээ:

Ц.Анударь: Заримдаа хамт ажиллахад хэцүү зүйлс тулгарна аа. Ээжийг сэтгэл зүйгээ нөөж, эсвэл дүрээсээ гарч чадахгүй үед мөн өөрийнх нь санаанд хүрэхгүй тавгүй үед нь, ядраад хүчгүй болоход нь зүгээр л очоод тэвэрдэг.

Энэ зураг болохоор зураг авалт дуусаад надад эрхлэнгээ тайвширч байгаа нь. Таныг ажилдаа бүхий л хүчээ , энергиэ хэд дахин давуулж зориулж байгааг тань хараад “Та арай бага зориулж, зарцуулж болдоггүй юм уу?” гэж хайрласандаа хэлмээр л байдаг тэгэхдээ хэлдэггүй л дээ.

Цаашдаа маш олон киноны ард байнга тэвэрч хамгийн сайн ойлгодог ажлын чинь хамтрагч байна аа гэж амлаж байна.” хэмээлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!