Тэд хоорондоо адилхан байна уу?
МУГТ Х.Цагаанбаатар , МУСТА Л.Сөрөлт нар ах дүүс үү гэлтэй ижилхэн царайтай харагддаг ч тэд найзууд юм. Ингээд тэдний хамтдаа авхуулсан зурагнуудаас хуваалцая.




МУСТА , Жүжигчин Л.Сөрөлт жүжигчний гараагаа “Шинэ үе” продакшнаас эхэлсэн ба олон инээдмийн жүжигт тоголсоноос гадна хэд хэдэн дэлгэцийн бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн чадварлаг жүжигчин билээ. Тэр жүжиглэхээс гадна дууны урлагт хүчээ сорьж, дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтарсан “Хайрын тэнгэр диваажин” хэмээх тоглолтоо ч хийж байсан удаатай.


Ер нь жүжигчин хүн бүрт хайртай нэг дүр байдаг юм болов уу гэж боддог юм. Таны хувьд эдүгээ хүртэл тоглосон дүрээс тань хамгийн их сэтгэлд дотно байдаг, хайртай дүр байна уу? хэмээх асуултанд Л.Сөрөлт хариулахдаа: “Хүн хүүхэдтэй болохдоо бүгдийг нь л ижил хайрладаг шүү дээ. Түүнтэй адил өөрийн бодож, төлөвлөж, надаас төрөн гарч байгаа бүх дүрүүддээ би хайртай. Гэхдээ онцолж хэлэх ганц дүр бий. Хамгийн анхны бүхэн их нандин байдаг юм. Тиймээс ч миний хамгийн анх бүтээж байсан даагатай дүрдээ их хайртай. Би 13 настай Отгоотой сууна гээд дааганыхаа хоёр тал руу нь холбирч унаад л явдаг тэр хүүгийн дүр минь хамгийн анхных учраас илүү сэтгэлд үлдсэн байдаг юм.”


Нэгэн цагт манай жүдо бөхийг дэлхийд тахалж, нүүр царай нь болж явсан МУГТ Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос Монголын багийн цорын ганц медалийг хүртэж, 2009 онд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны жүдоч юм.

2023 оны 1-р сард жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн ба энэ үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар албан ёсоор зодог тайлж буйгаа дэвжээн дээрээсээ мэдэгдсэн юм.

Жүдогийн аварга, дөрвөн өөр жинд олон улсын тэмцээнээс медаль авч байсан түүнийг дэвжээгээ үнсээд босож байх тэр л агшинд олон ч хүн нулимс унагаж “Баярлалаа Цагаанбаатар аа” хэмээн хашхирч байлаа. Жүдогийн дүү нартаа, өнөө цагийн амжилтын эхний жимийг гаргаж цагаан зам татуулсан хүн гэвэл яах аргагүй тэр билээ.


Улсын аваргад 11 удаа түрүүлж 28 жилийн тамирчны замналаа ийнхүү өндөрлүүлж байгаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатрынхаа дасгалжуулагчийн зам мөрд өндөр амжилт хүсье.
