Зураач Л.Өнөрчимэг хэзээний л донжтой зураг авхуулдаг нэгэн

Гоц авъяас билгээр нь бидний илүүтэй таних Зураач Л.Өнөрчимэг урлагийн хүн болоод ч тэрүү түүний донжтой , загварлаг , мэдрэмжтэй авхуулсан гэрэл зурагнууд их байдаг. Тэр язгууртан мэт үргэлж л сайхан хувцаслаж явахыг хичээдэг хэмээн хэлж байсан удаатай. Сайхан зураг хөргүүдээ үлдээнэ гэдэг өөртөө төдийгүй үр хойчдоо нандин дурсамж , мөч , түүх , гоо үзэсгэлэнгээ мөнхөлж үлдээх сайхан зүйл билээ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэсэн үг ч байдаг. Өнгөрч буй үйл явдал, хором мөч бүхэн бидний ой тоонд үлддэг ч түүнийг тодоор санан дурсахад гэрэл зураг тус болдог билээ. Зураач Л.Өнөрчимэгийн аль хэзээний л залуугаасаа донжтой , мэдрэмжтэй , загварлаг гэрэл зураг их авхуулдаг байсныг гэрчлэх зургуудыг хуваалцахын ялдамд түүний “Таталбар зургийн үзэсгэлэнгийн уран бүтээлийн жагсаалт”-аас хуваалцая.

Л.Өнөрчимэг нь гадаад дотоодод нийт 21 удаа хамтарсан болон бие даасан таталбар зургийн үзэсгэлэн нээж байжээ. Үүнд:

1. 1972 онд Нийслэлийн 62-р цэцэрлэгт бие даасан үзэсгэлэн
2. 1985 онд Нийслэлийн 53-р сургуульд бие даасан үзэсгэлэн

3. 1985 онд Офицеруудын ордонд бие даасан үзэсгэлэн
4. 1985 онд МҮЭ-ийн СТ Ордонд бие даасан үзэсгэлэн

5. 1985 онд Барилгачдын соёлын ордонд бие даасан үзэсгэлэн
6. 1990 онд Улсын багшийн дээд сургуульд багш шавь нарын хамтын бүтээлээр “Амьдрах сайхан”тайлан үзэсгэлэн

7. 1991 онд Энхтайван найрамдлын ордонд бие даасан үзэсгэлэн
8. 1991 онд ОХУ-ын БН Буриад улсын Улаан-Үд хотод хамтарсан үзэсгэлэн

9. 1993 онд ОХУ-ын БН Тува улсын Кызыл хотод хамтарсан үзэсгэлэн
10. 1997 онд Улаанбаатар хотын УБТЗ-ын вокзалд “Цамбагаравын дуу” сэдэвт үзэсгэлэн, яруу найрагч Д.Баяндалайн шүлгүүдэд

11. 1999 онд Дархан – Уул аймагт Шинэ Дархан хороолол,Соёлын ордонд “Гаунга” олон улсын 19-р дунд сургуулийн багш сурагчдын хамтын бүтээлээр тайлан үзэсгэлэн
12. 2000.06.02-нд Hong-Kong “Pentecost Jordan Church”-д экспресс үзэсгэлэн

13. 2001.04.22-нд Hong-Kong “Failing School”-д экспресс үзэсгэлэн
14. 2001.06.17-нд Hong-Kong “Failing School”-д экспресс үзэсгэлэн

15. 2002.02.09-нд Hong-Kong “Sum Shin Po” байгууллагад экспресс үзэсгэлэн
16. 2002.04.06-нд Хятад улс, Shen Zhen хот “Long Hau” байгууллагад экспресс үзэсгэлэн

17. 2002.05.18-нд Хятад улс, Shen Zhen хот “Long Hau” байгууллагад экспресс үзэсгэлэн
18. 2003.03.8-12-нд Монгол улс, Улаанбаатар хот, Уран зургийн галерейд бие даасан үзэсгэлэн

19. 2007.09-р сард Монгол улс, Улаанбаатар хот “Шинэ Өглөө” цогцолборт “ONRA” Уран зургийн сургалтын төвийн багш сурагчдын хамтын нээлтийн үзэсгэлэн

20. 2008.11.20-нд Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуульд “ONRA” Уран зургийн сургалтын төвийн багш сурагчдын хамтын тайлан үзэсгэлэн

21. 2011.06-р сараас 2012.03-р сар хүртэл Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг “Сайн номуун” хийдийн Уран зургийн галерейд олон сэдэвт, эргэдэг уран зургийн бие даасан үзэсгэлэн
22. 2022.06-р сарын 05-ны өдөр. Монгол улс Улаанбаатар хот, Bluemon center NORPHEI ART GALLERY-д уран зургийн үзэсгэлэн тус тус нээсэн болно.

Дээрх 22 үзэсгэлэнгээс гадна бусад шилдэг уран бүтээлүүдээс нь дурьдвал усан дотор-усны мандал дээрх хос таталбар зургууд , малын түүхий арьсан дээр зурсан товгор Өөнөө дуут уран зургууд, элсээр зурах урлагийн биет болон биет бус соёлын өвүүд гээд давтагдашгүй сод уран бүтээлүүд байдаг

Эх сурвалж: Зураач Л.Өнөрчимэгийн “Өэлүн Өнөрчимэг” хэмээх албан ёсны фэйсбүүк хаяг

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.