Н.Өнөрцэцэг: “Монголчууддаа хэлэхэд оношоо маш сайн хийлгүүлээсэй, нягтлаасай”
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн үзэж туулсан зүйл дээр үндэслэн дараах зөвлөгөөг өглөө.
Н.Өнөрцэцэг: “Есдүгээр ангийн зун бороотой орой мориноос уначихсан. Миний зовлон тэндээс эхэлсэн. Хөлийн хуруу үенээсээ гараад эдгэчихсэн. Хуучин гэмтэлд хөлний хагалгаанд орохдоо В вирусийн халдвар авсан гэж боддог. Монголчууд бүгдээрээ л эмнэлгээс халдвар аваад явдаг, гэхдээ би эмнэлгийг буруутгаагүй. Бэлгийн замаар халддаг гэж байгаа бол манай нөхөр зүгээр байгаа. 2016 онд жирэмсэн болоод 5 сартай эмчийн хяналтанд орох гээд явсан В вирусийн халдвартай гэж гарч ирсэн. “


Н.Өнөрцэцэг: “Хаппи Веритас гээд эмнэлэгт вирусээ тоолуулсан Д вирус хавсарсан байна, тоо нь маш өндөр байна, сарын 1.5 саяын 12 сар хийдэг хими эмчилгээ байдаг гэж хэлсэн. Хийлгэхгүй бол 2:3 харьцаатай хавдар чинь томроно, элэгний хатуурал чинь нэмэгдэнэ гэсэн. Эмчилгээний дүнд үс унана, ажил хийхгүй түвшинд очно гэж хэлсэн. “

Н.Өнөрцэцэг: “Элэгний төв, хавдар гээд бүх газруудаар нь явсан.Эмч нарын хэлснээр гэр бүлтэйгээ зөвлөлдөөд 5 сартай ургаа үр хөндүүлсэн. Хими эмчилгээнд орохгүй ч хоолны дэглэм барьж, алкохол хэрэглэхгүй жил болсны дараа үзүүлсэн вирус нь тоологдохгүй унтчихсан ч элэгний 7-р сегмент дээр үүссэн хавдар байна гэсэн. Бага зэрэг тайвшраад тоохгүй орхичихсон.”

Н.Өнөрцэцэг: “Дараа нь би төрсөн, миний хүүхэд вирусгүй төрсөн. Дараа нь 100 айлд хувийн эмнэлэгт үзүүлсэн элэгний 7-р сегмент дээрх хавдрыг дурангаар түлж, тархацыг зогсооно гэсэн. Тэрнээс хойш яаж ч чадаагүй орхичихсон байсан. Өчигдөр Англид ирээд үзүүлсэн чинь элэг зүгээр байна гэсэн. Би эмнэлгийн хэллэг мэдэхгүйгээрээ 7-р сегмент гэдгийг 7-р үе гэж буруу хэлснийг хавдрын 7-р үе гэж мушгиад байх шиг байна. Монголд хавдартай гэж сонссоноо, энд ирээд эрүүл гэсэн хариу сонссоноо л баярлаад бичсэн. Монголчууддаа хэлэхэд оношоо маш сайн хийлгүүлээсэй, нягтлаасай гэж бодсондоо л пост хийсэн” гэлээ
Мөн энэхүү постных нь доор ижил асуудалтай олон хүмүүс өөрсдөдөө тохиолдсон зүйлсээ бичжээ. Үүнд сэтгүүлч Н.Өнөрцэцэг:”Ийм асуудалтай олон хүн байдаг бололтой . Комментоор хуваалцаарай , бүгдээрээ бөөгнүүлээд нэг харцгаая , асуудал байвал анхаарцгаая. Заавал хэрэлдэж , уралдах биш хэлэлцэе л дээ тэгэхүү? Надруу 500 гаруй чат иржээ, дандаа ийм асуудал. Ил тавигдсан постуудаас эхний хэдэн хүний кейсүүдийг чирээд ирлээ” хэмээн дараах зургуудыг оруулжээ.



















Эх сурвалж: gereg.mn, Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн албан ёсны фэйсбүүк хуудас