Аж ахуйн зөвлөгөө

“Гар утас жорлонгийн суултуураас ч бохир”

Технологийн хөгжил өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа 21-р зуунд гар утас гэдэг хүн бүрийн, тэр бүү хэл бяцхан хүүхдүүдийн маань ч хэрэглээ болсоор удаж байгаа билээ. Тэгвэл гар утас нь маш олон тооны бактерийг тээдгийг эрдэмтэд нотолжээ. Үүнээс үүдсэн халдварт өвчний тархалт ч их хэмжээгээр байдаг байна. Тэгвэл гар утсаа хэрхэн цэвэрлэвэл нян, бактери устах талаар бяцхан зөвлөгөөг өгье.

  1. Гар утасаа 00 руу авч орохоо зогсоо!

Хэдий угаалгын өрөөнд ороод гарахдаа бид гараа угаадаг боловч бохир нянгууд суултуурын усыг татах үед агаарт цацагддаг тул таны авч орсон гар утсан дээр наалдах бүрэн боломжтой гэсэн үг юм.

2. Зориулалтын арчуураар арчих

Энэ нь microfiber буюу бидний сайн мэдэх нүдний шилний зориулалтын арчуур юм. Уг даавуу нь дэлгэцэн дээрх бохирдлыг ямар нэгэн сэв, зураас үүсгэхгүй арчдагаараа давуу талтай.

3. Спиртийн уусмалаар арчих

Шүршдэг саванд 96%-ийн цэнхэр спирт болон цэвэр усыг 2:1 харьцаатай хийж бэлдээд, утас руугаа шүршин microfiber арчуураар арчиж цэвэрлэнэ. Арчууранд өртөхгүй нарийн хэсгүүдийг үзүүртээ хөвөнтэй савхаар арчиж цэвэрлэнэ.

АНХААРУУЛГА: Зарим гар утасны компаниас утасаа тусгайлан гаргасан үйлдвэрийн цэвэрлэгчээр цэвэрлэхийг зөвлөсөн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!