Би хэнийг ч шахаж өөртөө дурлуулаагүй. Харинч эсрэгээрээ битгий дурла, бүү ойрт , хол бай гэж хэлсэн
Амралтын өдөр та бүхэндээ инээд бэлэглэхээр Жүжигчин Адъяагийн хөгжилтэй постнуудаас хуваалцая.
1 . Жүжигчин Адъяа: “Би хэнийг ч шахаж өөртөө дурлуулаагүй. Харинч эсрэгээрээ битгий дурла, бүү ойрт , хол бай гэж хэлсэн” хэмээн бичин дараах хөгжилтэй зургийг нийтэлжээ. Хүмүүс сэтгэгдэлээ хэлэхдээ “койныг ёжтой хэллээ” , “Сумын дэлгүүрийн гадаа нэг иймэрхүү нөхдүүд сууж байдаг шүү” , гэх мэт сэтгэгдэлүүд үлдээжээ. Чухам юуг илэрхийлж ийнхүү ёжлон бичив. Ямартай ч харахад л инээд хүрэхээр хөгжилтэй зураг нийтэлжээ.


2. Жүжигчин Адъяа: “Ээжийн цагаан сарын бэлтгэл ажлын боол” хэмээн удахгүй сезон нь орох бидний хийх ажлыг ёжтойгоор , хөгжилтэйгөөр хэлжээ.

3. Жүжигчин Адъяа: “Бид хоёр том болоод “АЙМАР ГОЁ АХ НАР” болно гэж боддог байсан ч зүгээр “АЙМАР” л болсон” хэмээн бичин дараах хөгжилтэй зургийг оруулжээ.
