Талийгаач охины ээж: “Эмнэлэгийн хаалга руу орохоосоо өмнө сүүлийн удаа ээжийгээ татаж үнссэн”

Ховд аймагт 15 настай охин үе тэнгийнхээ 3-4 охинд зодуулж, амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар талийгаач охины ар гэрийнхэн Ховд.мн сайтад дараах мэдээллийг өгчээ.

Талийгаач охины ээж: “Миний охин 1 дүгээр сарын 12-ны өдөр “Гурван охин толгой руу цохисон” гээд толгойгоо боолгочихсон ирсэн. Тухайн үед толгой зүгээр, өвдөхгүй байна гээд хэд хоног явсан. 1 дүгээр сарын 27-ны өдөр бие нь тааруу байна гээд царай нь цонхийсон байдалтай байсан. Тэр өдөр юу болсоныг шалгаахаар уурлаж, цааргалаад хариулахгүй , сэтгэлийн зовуурь ихтэй хэлэхгүй байсан. Тэгээд 103 дуудаад үзүүлэхэд “Эмнэлэгт үзүүлсэн л юм байна шүү дээ. Зүгээр л байна шүү дээ. Бичиж өгсөн эмийг нь өгөөгүй байна. Наад эмийг нь тасалдуулалгүй сайн өг. Ханиад юм бишүү” гэсэн. Тэгээд шөнөжин бөөлжиж хоносон. Өглөө нь миний охин хэлэхдээ: “Ээжээ миний толгой нэг л эвгүй байна аа дотор нь юм цохиод байгаа юмшиг өвдөж байна. Үнэхээр их өвдөөд байна” гээд уйлсан. Нэг гар , нэг хөл нь сулбайгаад байсан. Би тэгээд эмнэлэг дээр аваад очсон. Тэгсэн эмнэлэгийн үүдэн дээр сандал дээр сууж байгаа охиныг маань эмч , сувилагч нар харчихаад наад хүүхдийг чинь гайгүй гэж хэлээ биздээ , зүгээр байгаа хүүхдийг дахиад аваад ирэх юмаа гэсэн. Би тэгээд ийм их өвдөлттэй , шаналгаатай хүүхдийг авчирахаас яах юмбэ гэж хэлсэн. Тэгээд эмч , сувилагч нар нь дуртай дургүй эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд өвчин намдаах шингэн энээ тэр хийгээд охины маань зовиур арай дээрдсэн. Тэгээд эмч нар нугаснаас нь ус авнаа гэсэн. Өвчин намдаагч хөл гаранд нь их хийсэн. Би хувцас хунарыг нь гэрээсээ авчихаад , цай уучихаад буцаад оройхон очиход миний охиныг гэмтэлийн тасагруу оруулсан байсан. Бие нь сув сул их сонин болсон байхаар нь би:”сая зүгээр хөдлөөд ирсэн хүүхэд яагаад ийм сонин болчихвоо” гээд асуухад зүгээрээ одоо эрчимт эмчилгээний тасагруу оруулах гэж байна гэсэн.

Талийгаач охины ээж: “Эрчимт эмчилгээний тасаг руу ороход аппарат залгасан, хөл нь хүйтэн байсан. Эмч “Сахиурын хэрэг алга. Гар” гээд намайг гаргасан. Удалгүй үүдэнд сууж байтал гарын үсэг зуруулахаар гарч ирсэн. Тэгээд л “Ар гэрийнхнээ дууд” гээд охин нас барсан талаар дуулгасан. Хөдлөөд алхаад орж ирсэн хүүхэд яагаад гэртээ очоод хувцасыг нь аваад ирэхийн хооронд нас барчихдаг юмбэ гэж би хэлсэн. Бид эмнэлэгт гомдолтой байна. Яагаад толгойндоо гэмтэл авсан хүүхдийг “Гэмтэлгүй, зүгээр” гээд тоохгүй явуулаад байв? Ийм сайхан хүүхдээ алдаад надад үнэхээр хэцүү байна. Тийм аймаар өвдөлттэй хүүхдийг яагаад зүгээр зүгээр гээд байсан юмбэ? Зүгээр гээд байсан хэрнээ яагаад эрчимт эмчилгээрүү оруулдаг юмбэ? Миний охин чинь гэртээ ганц ч эм уудаггүй эв эрүүл хүүхэд байсан. Яагаад нугаснаас нь ус авав би гомдолтой байна.”

Талийгаач охины ээж: “Миний охин эмнэлэгрүү орохоосоо өмнө үүдэнд байхдаа хэлэхдээ: “Ээжээ намайг ХААИС-ийн политехник коллежийн дөрвөн оюутан охин тамхи татаж зогсож байгаад намайг трубагаар цохисон. Би нэг охиныг нь танина. Би ухаан алдчихсан байсан” гэсэн. Миний охин тэгээд тухайн үедээ хэлэхгүй яасан юмбэ гэхэд ээжээ би аймаар айж байсан гэсэн. Зулай дээр нь санаатай цохисон гэж бодож байна. Эмнэлэгт хандахаар “Зүгээр” гэж хэлж буцаасаар , цаг алдсанаас болж охиноо алдлаа.

Талийгаач охины ээж: “Дээрэлхүүлээд байгаа гэдгээ хэлж чадахгүй нуудаг байсан байна лээ. Ингээд бодоод үзэхээр үнэхээр их сүрдүүлэг дунд байсан гэж бодож байна. Миний охин ихэвчлэн манай эгчийнд байдаг байсан. Цохиулсан өдрөөсөө хойш гэртээ ирэхдээ дандаа орой харанхуйд ирдэг болсон. Өдрөөр гэрэл гэгээтэйд ирдэггүй байсан. Тэгэхээр миний охин маш их сүрдүүлэг, дарамтанд байдаг байсан байгаа юм. Миний охин эмнэлэгийн хаалга руу орохоосоо өмнө сүүлийн удаа ээжийгээ татаж үнссэн. Үнэхээр гомдолтой байна. Миний охиныг тэр охидууд болон эмнэлэг алчихлаа. Нугаснаас нь ус авахгүйгээр 2-3 хоносон бол миний охин одоо амьд байх ч байсан юм билүү”

Талийгаач охины Нагац эгч: Манай төрсөн хоёр дүү талийгаач охинтой гурвуулаа дотно байдаг байсан. Уянга гээд манай дүүтэй байнга л хамт байдаг байсан. Би “1-р сарын 27-ны өдөр дүүрүүгээ видьёокалл хийхэд талийгаач охин маань бие нь эрс муудсан байдалтай царай нь их муу харагдаж байсан. Тэгээд би 103 дуудаж өгсөн. Тэгсэн зүгээр байна гээд явсан байна лээ. Бид эмнэлэгийн байгууллагад гомдолтой байна. Ужиг өвчин энээ тэрээ юм байдаггүй дүү маань яагаад ингээд гэнэт өнгөрчихөв. Цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдүүдийг олоогүй байгаа гэсэн. Манай том эмэгтэй дүүгийн фэйсбүүкэд “Дүү нараа эмнэлгийн орон дээр харав аа!” гэх заналхийлсэн чатууд ихээр ирсэн байсан” гэв.

Талийгаачийн үеэл найз охин: “1-р сарын 12-ны өдөр ээжтэйгээ уулзчихаад ирье гээд явсан. Тэгээд тэр өдрийн орой манай үеэл найз толгойгоо хагалуулчихлаа гээд орж ирсэн. 2-р сургуулийн тэнд 4 охинд зодуулчлаа гэсэн. Тамхи татаад зогсож байсан охидууд “Чи намайг хэн гэдгийг мэдэхүү” гээд миний толгойруу цохисон. Миний толгойноос цус гараад би уйлсан гэсэн. Тэгээд манай ээж эмнэлэг яваад толгойнд нь боолт хийлгэсэн. Тэгээд маргааш нь нэг боолт хийлгэчихээд тэрнээс хойш боолт хийлгээгүй юм. 4 билүү 3 хонож байхад оёдол нь задраад тэгээд эмнэлэг явъя гэсэн чинь явахгүй ээ гээд дахиад хоёр хоносон. Тэгээд ер нь бол толгой нь 7 хоног их өвдсөн. Үүр цайх үед л аймаар өвдөөд байна гээд уйлаад байдаг байсан. Шөнө ганцаараа гараад гадаа сууж уйлаад бөөлжөөд байдаг байсан. Бүр сүүлдээ болохоо байгаад 1-р сарын 27-ны өдөр эмнэлэгийн машин би өөрөө дуудаж өгсөн. Тэгээд эмнэлэг явж үзүүлчихээд оройхон ирэхдээ би 2 шингэн залгуулсан. Намайг толгойны хавдартай гэж хэллээ гэсэн. Тэгээд нэг хэсэг унтсанаа сэрээд дахиад аймаар өвдөөд байна надад шингэн хийгээд өгөөч гэж гуйсан. Би тэгээд дахиад эмнэлэгийн машин дуудаад. 103 нилээн удаж ирээд тэгээд наад хүн чинь зүгээрээ, сэтгэл санааг нь дэмжээд өг гэсэн.

Заналхийлсэн чатууд хүлээн авсан талийгаачийн үеэл найз: Надад танихгүй 2 аккоунтаас “Дүү нараа эмнэлгийн орон дээр харав аа. Танай хоёр дүү надад гай болоод байна шүү” гэх чатууд ирсэн. Тэгээд би өөрөө хотод байгаа болохоор мэдэхгүй байна яасан юм бол , юу болсоныг хэлээд өгвөл би 2 дүүдээ хэлье гэсэн чинь өмнөөс чадахгүй гэсэн. Тэгсэнээ миний чатуудыг групп дээр тавьсаныхаа дараа одоо энэнээс илүү гоё юм болноо гэсэн. Тэгээд би: чи манай хоёр дүүг алж яах гэж байгаа юм гэсэн чинь , чи зүгээр харж бай гэсэн. Намайг ирж уулз гээд нэг хаяг өгсөн, гэрийн хаалга онгорхой байгаа болохоор шууд ороод ирээрэй гэсэн. Би тэгээд хотод байсан болохоор очиж чадахгүй. Хоёр дүүгээ тэр хаягруу очуулахаас айгаад байсан болохоор тэр хоёрыг гэрээсээ ер нь битгий гараарай гэж хэлчихээд , зүгээр ингээд хаячихъя , болох байлгүйдээ гээд тоохгүй орхисон. Тэр заналхийлсэн чат ирээд 2-3 л хоносон байх тэгээд л үеэл дүүгийн маань толгойг хагалсан байсан.”

Талийгаач охины нагац эгч: “Нэмж хэлэхэд бид нарыг ядарсан болохоор ч тэрүү цагдаа нар танай эцэг эх чинь архичин ш дээ гээд миний дүүрүү дайрсан гэсэн. Бас чи архи уусан уу , энэ хэргийн эзэн олдохгүй бол чи буруутан болно шүү гэж дарамталсан байна лээ. Хүн хичнээн архичин ч бай , ядарсан ч бай үр хүүхдийг нь ингэж доромжлох эрх цагдаа нарт байхгүй шүү дээ.” гэлээ

Эх сурвалж: livetv.mn, Ховд.мн

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.