Би аавтайгаа адилхан
“Аавтайгаа адилхан гээд аавын найзууд хэлэх юмаа”…

Аавтайгаа чигтэйхэн их адилхан өхөөрдөм үрсийн зургуудаас хуваалцахын зэрэгцээ аавын тухай сайхан шүлэг толилуулъя.

Би аавынхаа эгэлхэн нэг инээднийх нь цаанаас
Эгшиглэж үсэрсэн тод оч
Эрмэг явсан залуу насных нь аагаас
Эмтэрч унасан ширхэг цог

Би аавынхаа Зүүднээсээ нуусан нандин хүслээс нь
Зүрхэнд нь буусан үнэт эрдэнэ
Зөрлөгт туулсан зовлон гунигийг нь
Зөөллөж асгарсан инээд баяр

Би аавынхаа Орхиод л ирсэн эгэл нэгэн төрхийг нь
Олоод л амьдарсан зол жаргал
Орчлонд зохиосон гэгээн дууных нь
Отгон нэгэн содон аялгуу

Би аавынхаа Хойчийг эргэцүүлсэн уужим бодлоос нь
Ховхорч үлдсэн холч ухаан
Ханхар дулаан элбэг өврөөс нь
Хагдарч ургасан амин заяа

Би аавынхаа Эд эс бүхнийг нь шингээсэн
Элэгдэж дуусахгүй маргааш
Энэрэл хайр, ухааныг нь өвлөсөн
Эцэс төгсгөлгүй үргэлжлэл ээ…