Тэгсэн цагдаа аавтай мэндлээд , “миний муу аавтай ямар адилхан харагдваа та. Дээлийнх нь өнгө нь хүртэл гээд хоолой нь зангираад”

Иргэний пост: “Аав хөдөөнөөс ирээд бид хоё гадуур явж байсан чинь цагдаа зогсоолоо. Яасан юм бол гэж гайхав. Тэгсэн цагдаа аавтай мэндлээд , миний муу аавтай ямар адилхан харагдваа та. Дээлийнх нь өнгө нь хүртэл гээд хоолой нь зангираад…” хэмээн бичжээ.

Дээрх үйл явдалд хүмүүс ийнхүү сэтгэгдэл үлдээжээ:

Сэтгэгдэл 1: “Эвий дээ. Аав ээжийгээ санахаар хөгшин хүн харахаар л адилхан харагдаадл үнэндээ л эзгүйрдэг шүү. Хорвоогийн хаанаас ч хайгаад олдохгүй болсон нөмөр нөөлөг , орон зай хөгширсөн ч дагасаар, санасаар л бх юм даа.”

Сэтгэгдэл 2: “Ингэж хэлсэн залуус таарвал миний хүү биеэ бодож яваарай гээд үнсээд явуулж байгаарай ахмадууд минь”

Сэтгэгдэл 3: “Адилхан дээлтэй хүн таараад яг араас нь ухасхийснээ , энэ чинь нээрээ юу билээ гэж бодоод л нулимсаа унаган зогтусдаг л юм байна лээ.Сайхан аавд нь урт нас ,эрүүл энхийг хүсье.”

Сэтгэгдэл 4: “Хөөрхий дөө цагдаа ч гэсэн хүн , амьдрах гэж яваа нэгэн… Зөөлөн сайхан сэтгэлтэй цагдаа залуу байсан байна. үйлс нь бүтэж яваг”

Сэтгэгдэл 5: “Ер нь аав ээжтэй адилхан хүн таарахаар хараад л баймаар бас дагаад жаахан явмаар л байдаг.”

Сэтгэгдэл 6: “Би нэг удаа хоолны газар ээжтэйгээ адилхан хүнтэй таарав . Яг л миний ээж , тэр сууж байгаа , инээж байгаа ижийгээ харсан юм шиг боллоо. Хараад л суугаад байлаа .Цуг явсан хүүхдүүд нь надруу муухай хараад надад эвгүй байсан ч ээжийгээ харсан шиг л би инээж байсан. Тэр эгчийг машиндаа суутал харсан даа. Тэр хүмүүс намайг муугаар л бодсон байх. Ижийгээ санан гэдэг айхтар том шаналал юм байна лээ. Амьд байгаа ээж болгоноо хайрлаарай. Чи хамгийн азтай нь шүү.”

Сэтгэгдэл 7: “Адилхан харагдсан хөгшиддөө нэг сайхан үнэрлүүлээд авахаар өр зүрх хүртэл зөөлхөн дулаахан болдог шүү. Байгаа үед нь хайрлах нь чухал даа. Байхгүй болохоор бусдаас хүртэл хайр хүсдэг болдог юм билээ”

Сэтгэгдэл 8: “Аавыгаа алдаад удаагүй байсан. Нэг удаа явж байтал яг л аав минь замын хажууд зогсож харагдсан. Шууд л зогссон , гэтэл тэр хүн өвөө нь харих гээд гэсэн , хоолой нь хүртэл адилхан. Би тэсэхгүй уйлсан. Та суу , хүргээд өгөе гээд хүргэж өгсөн. Та аавтай минь адилхан харагдаад гэтэл , эвийдээ охин минь аав нь охинтойгоо үргэлж хамт байгаа гээд бууж билээ.”

Сэтгэгдэл 9: “Энэ мэдрэмжийг мэднээ. Би оюутан хичээлээ тараад автобусанд арын суудал дээр сууж байсан. Гэтэл нэг дээлтэй хүн нүдэнд дусаад. Лавлаад харлаа дахин дахин харлаа . Бүх зүйлийг нь яг л ээж минь юм шиг. Ээжид минь нэг тийм гоё саатай хүрэн тэрлэг байдаг байсан юм , ногоон хоргой эмжээртэй бүр яг л мөн.Ээж ээж гэж амандаа бувтнасаар очоод зөөлөн хүртэл биш байсан. Мэдээж яаж ч мөн байхав дээ. Ээж минь бурхан болоод бараг 8 жил болсон байсан.Тэгээл 2 нүдний нулимс дүүрээд асгартал мэгштэлээ уйлчихсан . Нөгөө эгч маань гайхсан , зүгээрүү миний охин гээд л хөөрхий. Би ч бушуухан буугаад нэг хүнгүй гудманд баахан уйлж байгаад, эргэж нэг унаанд суугаад харьсан байдаг юм.Хүн ер нь байхгүйтэй нь эвлэрч чадахгүй нүдээрээ хайгаад байдаг юм билээ”

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.