Талийгаач Б.Арго: “Өөрөө зовж үзсэн хүн бусдын зовлонгоор зугаацдаггүй”
Талийгаач Б.Арго-ийн “Өөрөө зовж үзсэн хүн бусдын зовлонгоор зугаацдаггүй” хэмээн хэлсэн үг байдаг.

Талийгаач Б.Арго 2017 онд өөрийг нь хүнд өвчтэй байх үед “Мөрөөдлийн театр”-ыхан шоолж , шоглож байгаа нь үнэхээр хэцүү байна хэмээн хэвлэлийн хурал зарлаж байжээ. Тэрхүү хэвлэлийн хурал дээрээ “Би хөлгүй ч босож зогсож байгаад хэлнэ” гээд дараах зүйлийг хэлж байжээ:

Талийгаач Б.Арго багш: Би хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллаж байгаа багш мэргэжилтэй хүн. Би 2014 онд сахарын хүнд өвчний улмаас баруун хөлөө дунд чөмгөний гол орчмоор тайруулсан. Үүнээс хойш 3 жил хагас хэвтрийн байдалтай шаналж байна. Одооноос л бие маань дээрдэж, арай нэг сэргэж , хэвлэлийн хурал хийх тэнхэлтэй боллоо. Өмнө нь эрүүл саруул алхаж явж байсан хүн гэнэт ийм байдалд орох их хэцүү байдаг юм байна.

Ийнхүү хүнд өвчтэй байх сэтгэл санааны гутралын үед “Мөрөөдлийн театр”-ыхан даапаалж, шоолж, шоглож, шоудаж байгаа нь миний хувьд хэцүү байсан. Тоглолтыг үзэхэд хошин шогийн элэглэсэн зүйл ерөөсөө харагдаагүй. Харин ууртай, догшин, хэл мэддэггүй, маанаг, тэнэг хүний дүрийг л гаргасан байсан. Хэрэв би хоёр хөлтэй байсан бол хамаа алга. Харин биеийн байдал муу, сэтгэл санааны гутралын хүнд нөхцөлд байгаа үед ингэж шоглох нь хүнд их хэцүү байдаг юм байна лээ. Нийгэмд маш буруу ойлголтыг төрүүлсэн. Түүнээс болж хүмүүс надад юу ч мэддэггүй, боловсролгүй, хэл мэдэхгүй, худалч , хуурмаг мэтээр ханддаг болсон. Би уг нь бол 8 хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн хүн шүү дээ.” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: ikon.mn