Нара: “Элэг бүтэн амьдралаас илүү сайхан зүйл үгүй юм байна”
Сар шинийн баяраар Нара маань дараах мэндчилгээг дэвшүүллээ.
Нара: “Үзэсгэлэнт болгогч хэмээх харагчин Туулай жилийн сар шинийн мэндийг нүүр номын хайртай сайхан найзууддаа дэвшүүлье ээ. Өнгөрөгч Бар жил манай гэр бүлд шинэ хүн , мөрөөдлийн байшин гээд хүний хүсч болох хамгийн сайн сайхан аз жаргал баяр баясгалан болоод ухаарлыг ч мөн харамгүй хайрласан талархал дүүрэн жил байлаа.”

Нара: “Туулай жилдээ зөөлөн зөөлөн дэгдээд эв эетэй зөв сайхан байхсан гэж бодож байна. Түүнчлэн ямар ч үед намайг ойлгож хайрлаж урам зориг өгч зөв шүүмжилж байдаг бүх сайхан хүмүүстээ баярлалаа.”

Нара: “Элэг бүтэн амьдралаас илүү сайхан зүйл үгүй юм байна. Халуун ам бүлээрээ хайр талархал дүүрэн шинэлж байнаа” гэлээ
