Ц.Саранцэцэг: Элекрон тамхинаас болж, хүү минь мөнх бусыг үзүүллээ
Шри Шри амьдрах ухааны тэргүүн бясалгалын багш Ц.Саранцэцэг хүүгээ мөнх бусын орчлонд үдээд удаагүй байгаа бөгөөд өөрийн цахим хуудаснаа уй гашуугаа хуваалцаж, электрон тамхины талаар олны анхаарлыг татахаар зүйлийг өгүүлжээ.

Ц.Саранцэцэг: “Хайрт Хүү минь, Ээж нь өнөөдөр гурав дахь шөнөө нойр сэргээд олон зүйлийн юм бодогдоод байж байна. Чамайгаа сайн төрөл олсон гэдэгт бүх сэтгэл зүрхнээсээ итгэж байнаа. Ээжийнх нь ганцхан тайвшрал энэ юм даа. Ээжийнх нь зүүд, Багшийн минь хэлсэн үг, байгаль дэлхий Нар Сар бүхий л зөн совин минь алдаагүй байх.Буянтай сайхан хүү минь аав ээж хоёр нь бүх зүйлийг нь ном ёсоор нь үйлдсээн. Бүх зүйлс ямар ч бэрхшээл саадгүй байсан болохоор ээж нь санаснаараа бүх чадлаараа бүгдийг яг таг хүү чинийхээ хойчийн үйлд тус болох бүхнийг хийж байнаа.
Хүүгийнхээ төрсөн өдөр бүр хүссэн бүхнийг нь баяр хөөртэйгээр авч өгөөд л ангийнханд нь бэлэг хүргэж миний хүү баярласандаа цүнхээ гэртээ мартчихсан байж билээ. Ээж нь багшид нь хэлчихээд, Дели хотын гудамжаар уралдааны машин шиг л нисч очоод өгсөн дөө. Мөн ч жаргалтай байж дээ. Хүний амьдрал таашгүй хэцүү юм даа.

Хүүгээ хүнд өвчин туссан тэр аймшигт мэдээ сонссоноос хойш бүх юм утгаа алдчихсаан Үр минь.Даан ч ингэнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа. Үр нь хүндээр шаналж байхад эх нь яаж ч чадахгүй байх шиг аймшиг байдаггүй юм билээ.Эм тариа олох,хоол унд хийх,хувцас хунарыг нь угаах бол ямар ч нэмэргүй. Дэндүү тэвчээртэй хүүгээ хараад элэг зүрх минь урагдавч надад хийж чадах юу ч байгаагүй ээ. Эх Үрс ийм зовлонд бүү учраасай гэсэндээ үүнийг нулимсаа урсган бичиж байнаа.
Хүмүүс минь эрүүл мэндээ хайрлан хамгаалж байгаарай, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаарай. Дандаа үргэлжлээд байгаа шинж тэмдэгт анхаар ( хамраас тогтмол цус гарах, бага ч гэсэн шүү, хаа нэгтээ гадны юм байгаа юм шиг санагдах мэдрэгдэх,чих шуугих, хөнгөн дүлийрэх, хоолойд юм тээглэх шиг, хөөрөх хааяа даралт гэнэт ихсэх, тогтмол хурхирах) зэрэг нь сүүлийн үед залуусын дунд элбэгшээд байгаа хамар залгиурын хорт хавдрын шинж тэмдэг юм байна. Азийн орнуудад сүүлийн үед элбэгшиж байгаа электрон тамхитай шууд холбоотой гэнээ.
Хүү минь хөлөө гэмтээсэн байхдаа таргалахгүй гэж тэр тамхийг богино хугацаанд татсанаас болсон гэж бодож байгаа. Энэ өвчиний шинж тэмдэг нь хожим өгдөг болохоор 2, 3 тэр ч байтугай 4-р үедээ оношлогддог бөгөөд мэс засал хийж болдоггүй маш эвгүй байрлалтай юм байна. Мэс заслалын оросоор доступ гэж нэг юм байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хавдрыг авахын тулд хаана зүслэг хийж яаж хүрэх вэ гэсэн үг л дээ. Тэгээд нүүрний дотор байрладаг болохоор хагалгаа хийж болдоггүй юм байна.
Эрүүл мэндээ хайрла. Бас нэг хуваалцмаар зүйл бол хэнд ч хагацал зовлон ирнэ шүү дээ. Хамгийн түрүүнд анхаарах юм нь өөд болсон хүнд чинь таны тусламж маш их хэрэгтэй. Бид өөрсдийгөө л бодох юм. Тэр хүн чинь гэнэт биегүй болоод биетэй байсан шигээ байж чадахгүй болно. Дууг нь хүмүүс сонсохгүй бөөн аймшиг болдог. Гэтэл бид зул ч асаахгүй маань ч уншихгүй болохоор өөд болсон хүн бүр хэцүүддэг гэнэ.Хүний харах,сонсох мэдрэхүй хамгийн сүүлд арилж олон хоног (49) байдаг бололтой.
Үнэхээр хэн нэгний хойно үлдэнэ гэдэг их хариуцлага байдаг юм байна.Үлдсэн хүмүүс нь хоол унд мөнгө төгрөг зэрэг дэв гээд л үймрэлдээд нас барсан хүнээ үл тоох нь хүнд шүү. Ихэнх хүмүүс өөрсдийгөө л бодох юм даа. Тавилан юм даа.Үлдэгсдээс хөгшид хөөрхий. Ээж шиг нь чинхүү эмгэнэн шаналж,үнэнчээр буян үйлдэх үгүй болохоор аав ээжээрээ буянаа үйлдүүлдэг үр нь илүү буянтай юм шиг. Хүний хуурамч хорвоо гэж…Өрхөн зүрх минь шимширнэм” гэжээ.
Гүн эмгэнэл илэрхийлье