Эрүүл мэндийн зөвлөгөө

Ханиад томууны улиралд дархлаа дэмжих 10 хүнс

Хоолны сонголт нь бидний дархлааны системд маш чухал нөлөөг үзүүлдэг. Судлаачид бүх жимс, хүнсний ногоог хоололлтоос хасаж үзэхэд хоёр долоо хоногийн дотор хүний дархлааны систем тодорхой хэмжээгээр буурсан байна. Бидний ямар жимс, ногоо идэж байгаа нь маш чухал болох нь уг судалгаагаар нотлогджээ.

Ерөнхийдөө олон төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээ, бага стрессийн түвшин, тогтмол дасгал хийх нь дархлааны тогтолцооны үйл ажиллагаатай харилцан хамааралтай байдаг. Та бүхнийг зарим хүнсний талаарх ойлголт, дархлаа нэмэгдүүлэх шинж чанарууд дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэж байна.

Их хэмжээний ус, цай уух, өдөр тутмын хоолны дэглэмдээ дархлаа нэмэгдүүлэх хоол хүнсийг аль болох их оруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, эрүүл хоол хүнс хэрэглэхээ мартуузай. Ингээд хүний дархлалын тогтолцоог дэмжиж өгдөг 10 төрлийн хүнсийг танилцуулж байна.

  1. Цагаан гаа

Цагаан гаа нь дархлааг дэмжиж, хорт хавдрын эсрэг антиоксидант агуулдаг бөгөөд чихрийн шижингийн эсрэг үйлчилгээтэй. Мөн жин хасах гайхалтай ид шидтэй хүнс юм.

2. Кэшью самар

Уг самар нь өөрт агуулагдах цайрын хэмжээ хамгийн өндөр буюу 1.7мг цайр нэг ширхэг самарт байдаг. Цайр нь хүний биед маш хэрэгтэй нэгдэл бөгөөд ханиад томууны халдварыг хөнгөн хүлээж авахад түлхэц үзүүлдгээрээ онцлогтой.

3. Турмерик

Турмерикт байдаг куркумин бол ямар ч смүүти эсвэл хоолонд нэмж болох хүчтэй амтлагч юм. Куркумин нь артрит, харшил, астма, атеросклероз, зүрхний өвчин, Альцгеймерийн өвчин, чихрийн шижин, хорт хавдрын үр нөлөөг дархлааг зохицуулах чадвартай.

4. Шар чинжүү

С витамин нь үргэлж дархлаа дэмжих гол зүйл байсаар ирсэн билээ. С витаминыг амин дэм хэлбэрээр бус хоолноосоо авбал биед илүү ашигтай төдийгүй ходоод гэмтээдэггүй аж. Тэгвэл энэхүү витамин нь ямар хүнсэнд ихээр агуулагддагийг харцгаая.

1 дундаж хэмжээтэй шар чинжүү: 218.4 мг (DV-ийн 291%)
1 дундаж хэмжээтэй улаан чинжүү: 152 мг (DV-ийн 203%)
1 дундаж хэмжээтэй ногоон чинжүү: 95.7 мг (DV-ийн 128%)
1 аяга түүхий брокколи: 81.2 мг (DV-ийн 108%)
1 дундаж хэмжээтэй бэрсүүт жүрж: 79.9 мг (103% DV)
1 дундаж хэмжээтэй жүрж: 69.7 мг (93% DV)

Үүнээс үзвэл шар чинжүү нь С витамины агууламж хамгийн өндөр хүнс болох нь харагдаж байна.

5. ФЛАВОНОЙД

Энэхүү судалгаагаар флавоноид (эсвэл флавоноид бэлдмэл) хэрэглэдэг хүмүүс ханиаднаас 33% илүү хамгаалагдсан болохыг харуулсан болно. Флавоноидоор баялаг хоол хүнсэнд:

Алим
Нэрс
Какао
Ногоон цай
Сонгино оржээ.

6. Царцант ногоо

Cruciferous ногоо бол байцаа, брокколи, цэцэгт байцаа, брюссель нахиа гэх мэт хүнсний ногоо юм. Брокколийн талаар хийсэн судалгаагаар “Брокколийн найрлага дахь сульфорафан нь тодорхой дархлааны эсүүд дэх антиоксидант ген ба ферментийн багцыг идэвхжүүлж, улмаар чөлөөт радикал гэгддэг молекулуудын эсийг гэмтээж өвчинд хүргэж болзошгүй хортой нөлөөтэй тэмцдэг” болохыг тогтоожээ. Энэ нь зүгээр л брокколи нь хөгшрөх тусам бие махбодийн дархлааг сэргээхэд тустай гэсэн үг юм.

7. Цай

Ургамлууд нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба чөлөөт радикалуудыг зайлуулж чаддаг. Энэ нь дархлааны хариу урвал болон бидний хамгаалалтын системийг сайжруулдаг гэсэн үг юм. Хүнсний шинжлэх ухааны тэнхимээс гаргасан энэхүү мэдэгдэлд дараах өвс ургамлын талаар дурдсан (ургамлын гаралтай цай шиг хэрэглэдэг):

сармис (Allium sativum),
ногоон цай (Camellia sinensis),
цагаан гаа (Zingiber officinale),
ягаан coneflower (Echinacea),
хар cumin (Nigella sativa),
чихэр өвс (Glycyrrhiza glabra),
Astragalus ба St. John’s wort (Hypericum perforatum)

8. Саримс

Саримсыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэж нэрлэдэг. Саримсанд үрэвслийн эсрэг үйлчилгээ бүхий эрүүл мэндэд тустай олон давуу талууд байдаг.

9. Алимны цуу

Apple Cider Vinegar: Benefits, Side Effects, Uses, Dosage, and More |  Everyday Health

Алимны цуу нь исгэсэн бүтээгдэхүүн бөгөөд пробиотик агуулдаг. Пробиотикууд нь таны гэдсийг эрүүл байлгаж, дархлааны системд тусална. Цаашилбал энэ нь бол жин хасах гайхалтай бүтээгдэхүүн юм. Алимны цууг хэрэглэх хамгийн сайн арга бол салат дээрээ шүрших юм.

10. Анти-оксидант

Маш хямд үнээр олдох анти-оксидант агуулагч хоёр хүнс бол улаан байцаа, шанцай юм. Улаан байцай нь В6, С, Каминдэм ихээр агуулдаг. Харин шанцай нь эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө улаан байцайнаас дутахгүй хэдий ч сонгохдоо “жинхэнэ” цейлон шанцайг заавал авч байгаарай.

Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг. Хэзээ ч өвчлөх магадлалтай энэ үед та бүхэн хоол хүнсээрээ дархлаагаа дэмжээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!