АНУ-ын иргэн Матт Хэнтий аймгийн Өмнө Дэлгэр сумын малчин Баатарсүрэнгийн хүргэн болж, хадам аав ээждээ туслахаар Монголын мал аж ахуйн амьдралд суралцан амьдарч байна.

АНУ-ын иргэн Матт Хэнтий аймгийн Өмнө Дэлгэр сумын малчин Баатарсүрэнгийн хүргэн болж, хадам аав ээждээ туслахаар Монголын мал аж ахуйн амьдралд суралцан амьдарч байна.Хүргэнийг Матт гэдэг бөгөөд 26 настай. Canadian school of Ulaanbaatar сургуульд математикийн багшаар ажилладаг байна. Тэрээр монголд ирээд гурван жил болж байгаа ажээ.Матт, Номин-Эрдэнэ хоёр анх 2020 онд Хятад Улсад танилцаж байсан бөгөөд удалгүй Номин-Эрдэнэ монгол руу буцаж ирэх ёстой байсан болохоор хамтдаа ирцгээсэн байна.

Матт: “Номиог анх харахад маш хөөрхөн харагдаж байсан. Анх танилцсан өдрөө бид хоёр хоолонд орсон. Түүний дараа дахиж энэ охинтой яаж уулзах вэ. Энэ охин надтай яавал ахиж уулзах бол гэж их бодсон. Тэгээд цэцэг явуулж, жимс авч өгч байсан. Тэгж л найрсан даа”

Номин-Эрдэнэ: “Анх Матт манай хөдөө гэрт очиход би хамт очоогүй. Матт өөрөө манай ах эгчтэй хамт явсан. Манай ах эгчийн машинд суугаад зах дээр хөдөө авч явах юмнуудаа бэлдэж байгаад Матт ганцаараа очиж танилцсан. Түүнээс хойш би бараг сарын дараа очиход аль хэдийнээ хөдөөгийн амьдралд дасчихсан хонинд явдаг болсон байсан”

Матт: “Би Монгол руу нүүх тухай бодож эхлээд Youtube рүү орж Монголд юу байдаг тухай харж, судалсан. Монголын тухай бичлэгнүүд үзсэний дараа надад маш их таалагдаж, Монгол явах хүсэл маань оргилж байсан. Би Монголд очиж, хөдөө явмаар байсан. Хамгийн гол нь Номингын аав, ээжтэй уулзахдаа маш догдолж байсан. Би анх Монголыг Хятадтай зэргэлдээ байдаг жижигхэн улс гэдгээс өөр юм мэддэггүй байсан бол одоо Монгол Улсын талаар маш сайн мэддэг болж, бүх зүйлсэд нь дурладаг болсон доо. Ялангуяа хөдөө явах сайхан шүү”

Номин-Эрдэнэ: “Ерөнхийдөө би нөхрөө гадаад хүн гэж хардаггүй. Энэ гадаад хүн битгий ажил хийлгэ гэж хэлдэггүй. Манай ааж, ээж хоёр “За Матт яах юм бэ. Амар амар ядарна. Гэртээ амар” гэдэг. Тэгэхээр нь би “За яах юм бэ. Маттыг ажил хийлгэ” гэдэг. Маттад бас өөрт нь хэлдэг “Чи харь гарагаас ирээгүй. Харь гарагийн хүн биш юм чинь хүмүүс хаана амьдарч байна. Хөдөө байна уу. Хаана ч байсан чи хүмүүсийн хийж байгаа ажлыг хийж чадна. Сурч чадна. Хүмүүс юу идэж байна. Тэрийг ид. Хүмүүс юу хийж байна. Тэр бүгдийг хий гээд би ерөөсөө нөхрөө хойш нь тавьдаггүй. Дандаа чи чадна гэж дэмжиж, урам зориг өгдөг”

Матт: “Би хөдөө явах маш их дуртай. Хөдөө миний хийх дуртай зүйлсийг нэг нь хонинд явах. Яагаад гэвэл би мотоцикл унаад хонь хариулах дуртай. Гэхдээ хэдий тийм сайхан агаартай, тухтай гоё ч гэсэн хөдөөгийн ажил маш хүнд хэцүү хүчир ажил. Гэсэн ч эдгээр ажлыг хийх нэг л сэтгэлд өег тааламжтай байдаг. Би хөдөө ирээд сурсан зүйлс гэвэл мотоциклтэй хонь хариулах, жимс түүх, хонь хяргаж чадна. Мөн хонь нядалж сурсан. Харин одоо морь сайн унаж чаддаг болмоор байна”

Номин-Эрдэнэ: “Манай гэр бүлийн хувьд хамтдаа өсөн дэвших гэх юм уу даа. Бид хоёр хамтдаа л байвал хаана ч гэсэн аж жаргалтай. Бүх зүйлсийг туулаад гардаг. Бид хоёр Монголд ирээд хамгийн анх Нарантуулаас унадаг дугуй авч байсан. Дараа нь мопед авсан. Одоо болохоор манай аав, ээж хоёр нэг машин авч өгсөн. Ерөнхийдөө бусад гэр бүлийн адилаар багаас нь их рүү өдөр бүр, сар болгон, жил бүрт бидний амьдрал өсөж дэвшсээр л байна. Бид хоёр жаргалтай байгаа. Ер нь манай Маттын ээж, аавын өнцгөөс “Миний хүү чамд хайртай. Тийм болохоор миний хүү аз жаргалтай байвал бид хоёр ч гэсэн аз жаргалтай байна” гэсэн үүднээс надад ханддаг”

Матт: “Бид хоёр саяхан анхныхаа хүүхдийг өлгийдөж авсан. Гурав хүрэхгүй сарын өмнө. Би болон Номингийн аав, ээж, манай аав, ээж гээд бид бүгд маш их аж жаргалтай байгаа. Бид хоёрын дараагийн зорилго гоё орон сууц худалдан авах, ирэх жилүүдэд илүү олон хүүхэдтэй болж, өөрсдийнхөө карьерт анхаарч жил болгон хүүхдийнхээ төлөө ахиж, өсөн дэвшиж амьдрах болно”

Эх сурвалж: Isee.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.