Нара: “Ээжтэйгээ анх удаа хоёулахнаа ийм гоё зураг авхуулж үзлээ”

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Нара маань ээжтэйгээ авхуулсан зургаа нийтэлжээ. Түүний ээж нь маш залуухан, оворгүй яг л найз шиг нь харагдаж байгаа нь олон хүмүүсийг гайхшируулж байна.

Нара: “Үргэлж миний сайн найз байдаг, амьдралд минь түшиг тулгуур болсон тандаа баярлалаа. Хайртай гэж байнга хэлж чаддаггүй ч тандаа маш их талархаж явдаг хүндэлж явдаг шүү.
Ээжтэйгээ анх удаа хоёулахнаа ийм гоё зураг авхуулж үзлээ.
Ийм сайхан зураг авалтыг зохион байгуулсан Beauty Japan Mongolia-ийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүгдэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе” гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.