Нара-ийн шулуун үстэй , цэвэрхэн будалттай төрх

Мөнхтөрийн Нарантуяа буюу бидний сайн мэдэхээр Нара бол арлын Япон оронд урлагийн чиглэлээр сургууль дүүргэсэн. Тэрбээр 1983 онд төрсөн. Эцэг эхээс тавуулаа ба айлын 2 дахь хүүхэд юм. Мисс-Сакура олон улсын тэмцээнд оролцож өргөмжлөлийн эзэн болж байсан удаатай.

Анх 2006 онд “Өөрийгөө хайж явна” хэмээх уран бүтээлийг гаргаж байжээ. Тэрээр 2007 онд “The Start Nara” хэмээх анхны цомгоо гаргасан ба тус цомогт “Өөрийгөө хайж явна”, “Гэгээн хайр”, “Хүлээсэн хайр”, “Хатан эрчүүд” тэргүүтэй 11 дуунаас бүрдэж байжээ. Нара дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн юм. Тухайлбал “Хувилгааны эрэлд” , “Зөрлөг” , “Би ээж болмоор байна” зэрэг кинонуудыг дурьдаж болно.

Дуулах, жүжиглэхээс гадна улс төрийн сонгуульд ч нэр дэвшиж байсан удаатай. Ерөнхийдөө түүний нийгэмдээ уриалах зорилтот ажил нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө байдаг. Тэрээр сүүлийн 5 жил Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхлэн өөрийн “Мангир” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ.

Тэрээр хүүхэд байхдаа ямархуу хүүхэд байсан бэ гэх сэтгүүлчийн асуултад: “Хүүхэд байхдаа би аливаа дутагдлын хажуугаар дуугай өнгөрдөггүй хүүхэд байсан. Бас хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг охин байлаа. Жишээ нь , Манай сургуулийн үйлчлэгч эгч Манай энэ ёстой хөөрхөн охин. Хүний цэвэрлэсэн газраар ерөөсөө алхдаггүй гэдэг байсан юм. Мэдээж тэнд хүний хөдөлмөр явж байгаа учир хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй шүү дээ. Одоо ч энэ зан чанар маань хэвээр байсаар л байгаа. Үүнээс гадна аливаа зүйлийг өөрөө туршиж, хийж үзэх сонирхолтой, түүнээсээ сэтгэл ханамж авдаг, энийг хийвэл ямар байдаг бол гэж бодохоор л тэр зүйлээ туршиж үзмээр санагддаг байсан. Үүнээсээ болоод заримдаа аавдаа ч загнуулдаг байлаа. Нэг мэдэхэд л хятад дуу, нэг мэдэхэд л итали дуу, бүжиг, таеквондо гээд ямар олон юманд явдаг юм бэ гээд л аав маань хэлдэг байсан. Цаанаасаа л өөрийгөө шинэ зүйлд сорьж, туршиж үзэх ёстой юм шиг санагддаг байсан юм. Тэгэхдээ энэ нь одоо арай хэтрээд байгаа юм болов уу. Хүүхэд бүр л багадаа урлагийн хүн болох мөрөөдөлтэй байдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Би ч бас яг л тийм мөрөөдөлтэй байлаа. Тийм ч учраас урлагийн мөрөөдөлдөө өөрийгөө хүрсэн гэж боддог. Тэгэхдээ Монголд ирээд урлагийн замаар явахад маш их саад бэрхшээлтэй байдагийг өөрийн биеэр туулж байхдаа мэдэрч , ойлгосон” хэмээн хариулжээ

Хоёр сайхан хүүгийн ээж , тун завгүй хөдөлмөрч бүсгүйнхээ шулуун үстэй төрхийг харуулсан зургуудыг энэхүү нийтлэлээрээ хуваалцлаа. Нийтлэлээ түүний хэлсэн дараах үгээр өндөрлөе.

Нара: “Надад нэгэнт л ийм адал явдалтай амьдрал туулах өгөгдөл байгаа юм бол туулсаар байгаад ард нь заавал гарна . Хүний амьдралд ер нь юу ч тохиолдож болдог юм байна. Миний хувьд эрэгтэй ч бай , эмэгтэй ч бай аль нь ч ийм, тийм байх ёстой гэж боддогүй. Хүн өөрийнхөө хүссэнийг хийгээд хүссэнээрээ амьдрах эрхтэй шүү дээ. Юу хийвэл жаргалтай байна, хэнтэй байвал тайван байна, хэнийг хайрлавал сайхан байна, хаана байвал эрх чөлөөтэй байна гэх мэт хүссэнээрээ л амьдрах хэрэгтэй”

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.