Бамбай булчирхайн өвчлөлийн анхааралдаа авах ёстой шинж тэмдгүүд

Бамбай булчирхайн ихэнх өвчин (тиреотоксикоз)-ын илүүдэл эсвэл (гипотиреоз)-ын дутагдлаас үүдэлтэй байдаг. Гэхдээ энэ хоёрын хэвийн ялгаруулалт нь бамбай булчирхайн эрүүл байхын баталгаа болж чадахгүй.

Бамбай булчирхайн өвчлөл үүсэх шалтгаан:

-Генетикийн удамшил.

-Удаан үргэлжилсэн стресс, сэтгэл санааны дарамт.

-Зарим нэг химийн бодис/эм хэрэглэсэн.

-Амин дэм, эрдэс бодисын дутагдал. Ялангуяа хоол хүнсээр дамжуулах авах йодын хэмжээ дутагдах.

-Халдварт өвчин, ялангуяа шүдний өвчин, хоолойн өвчлөл нь бамбай булчирхайн өвчний суурь болдог.

-Бэлгийн даавар өөрчлөгдөх.

-Цацраг идэвхт бодистой ажиллах эсвэл оршин суудаг газрын байгаль орчин маш муу байх.

Бамбай булчирхайн анхааралдаа авах ёстой шинж тэмдгүүд:

-Жин огцом өөрчлөгдөх, аль аль тал руугаа

-Сэтгэл санаа тавгүйрхэх

-Хөлрөх эсвэл эсрэгээрээ, арьс хуурайших

-Нойр алдагдах

-Зүрхний цохилт ихсэх эсвэл эсрэгээрээ удаашрах

-Хурдан ядрах

-Эрч хүч сулрах эсвэл гэнэт бие халуун шатах

-Ой санамж муудах

-Ажлын чадвар буурах

-Нүүрээр хавагнах

-Хоолойд юм тээглэх, ялангуяа стресстэж бухимдаж байх үед

-Юм залгихад хэцүү байх, амьсгалахад хүндрэлтэй санагдах

Бамбай булчирхайн өвчний эхний үе шатанд онцын өөрчлөлт гарахгүй, хэмжээ нь төдийлөн томрохгүй учраас юуны түрүүнд УЗИ хийлгэх, цусан дахь гормоны шинжилгээ өгнө. Энэ бол заавал хийлгэх анхны шинжилгээнүүд. Цаашлаад хэрвээ мэдэгдэхүйц томорч байгаа бол биопси хийлгэнэ. цаашид мэс заслын шаардлага байгаа эсэхийг тодорхойлогдоно. Эмч нар мэс засал хийлгэх саналыг 2,5-3 см-ээс дээш хэмжээтэй болсон тохиолдолд тавьдаг. Бас нэгэн эмчилгээний арга нь йодын бэлдмэл тарьж, гормоны тэнцвэрт байдлыг хангахад чиглэдэг.

Эх сурвалж: Delgeen.com

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.