“8 дах хүүхдээ тээж буй улсын аварга тамирчин бүсгүй”

Ш.Наранбулаг гэх эмэгтэй 7 удаа төржээ. Алдарт эхийн 1,2-р одонтой. Хамгийн том хүүхэд нь 18 настай ба хамгийн бага нь 3 настай ажээ. Одоо тэрээр 8 дах хүүхдээ хэвлийдээ тээж байгаа юм байна. Өөрийн үндсэн ажлаа хийхээс гадна хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөн, авах, хичээлийг нь давтуулах, гэрийн ажлаа амжуулах гээд бүхний хажуугаар бодьбилдинг фитнессээр хичээллэж бикини ангилалд улсын аварга болсон маш мундаг бүсгүй байна. Тэрээр 10 хүүхэдтэй болох хүсэлтэй гэнэ.

Ш.Наранбулаг: “Би олуулаа байхыг хүсдэг, би өөрөө айлын 2 хүүхдийн бага охин нь. Багаасаа би 10 хүүхэдтэй болно гээд төлөвлөдөг байсан. Төлөвлөгөөнийхөө дагуу л явж байна даа. Анх 20 настайдаа анхны хүүхдээ гаргаад дараа нь 5 жилийн дараа удаах охиноо төрүүлсэн. Тэгээд л жил дарааллаад хүүхдүүдээ гаргасан. Төрсөний дараах сэтгэл зүйн гутралд орж байгаагүй, өөрөө хүсч гаргадаг болохоор хүүхдүүдээ хараад их гоё байдаг.

Манай хүүхдүүд зэрэг унтана гэж байхгүй. Оройны 9 цагаас унтуулж эхлээл, хамгийн сүүлийн хүүхэд маань 2 цагт унтдаг. Хөвгүүд маань нэг өрөөнд, охидууд маань нэг өрөөнд унтацгаадаг. Хүүхэд гэдэг чинь бурхны бэлэг. Жирэмсэн болох бүрдээ баярлана шүү дээ. Аз жаргал гэдэг чинь материаллаг хэрэгцээний сэтгэл ханамж биш юм билээ. Эрүүл саруул, олуулаа бужигнаад нэгэндээ дэмтэй байх чинь жинхэнэ жаргал. Хүүхдүүдийн минь ирээдүй надаас шалтгаалж байгаа учраас сайн ээж байхыг хичээдэг дээ” гэжээ.

Наранбулаг эмэгтэй өглөөний 5 цагт босдог байна. Хүүхдүүдийнхээ цайг бэлдэхээс эхлээд тэдний нэг өдөр эхэлдэг гэнэ. Гэрээр дүүрэн хүүхдүүдийн цалгисан инээд хөөр түүнд улам баяр жаргал нэмж байдаг, түүний хүч бол хүүхдүүд нь ажээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.