Мөлхөө жаалын ихрүүд 29 жилийн дараа
Хүмүүсийн сэтгэл зүрхэнд үргэлж ойрхон явдаг кинонуудын нэг бол “Мөлхөө жаал” юм. Эдүгээгээс 29 жилийн өмнө бүтээгдсэн энэхүү кино нь тухайн үедээ олныг байлдан дагуулж байсан. Тэгвэл киноны гол дүрийн жаалд хоёр ихэр ах дүүс болох Адам Роберт Уортон, Жакоб Иостеф Уортон нар тоглосон байна. Нэг нь ядраад унтахаар нөгөө нь ажилдаа гардаг байсан гэдэг.


1994 онд бүтээгдсэн уг кинонд хөлд ороогүй, мөлхөө жаал Bink-ийн ээж түүнийг сонин дээр гаргаж, алдартай болгохыг хүснэ. Гэвч сониноос ирлээ гэх гурван зурагчин Bink-ийг хулгайлах бөгөөд хөлд ороогүй бяцхан хүү, нас биед хүрсэн гурван бүтэлгүй эрийн гараас хэрхэн мултарч чадсан хөгжилтэй түүх гардаг билээ.


